Белла Хадид сахиусан тэнгэр болохыг хүсэв
2016-10-28

Супермодель Белла Хадид “Victoria’s secret”-ийн шалгаруулалтад оролцсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус компанийн төлөөлөгчид Нью Йорк хот дахь төв байрандаа ирэх шоунд оролцох сахиусан тэнгэрүүдийн сонгон шалгаруулалтыг өчигдөр зохион байгуулсан байна.

 

 

1000 гаруй бүсгүйгээс төлөөлөгчид 15 бүсгүйг сонгож, сахиусан тэнгэр болгох юм. Өдгөө 20 настай Белла өнгөрсөн оноос дэлхийд танигдсан хэд хэдэн брэндтэй хамтран ажиллаж, олонд алдаршсан билээ.

 

Төлөөлөгчид ирэх долоо хоногт сахиусан тэнгэрээр сонгогдсон оролцогчдын нэрийг өөрсдийн цахим сайтаараа дамжуулан ил болгох билээ. Белла инстаграмдаа “Анх удаагаа тайзан дээр гарсан мэт сандарлаа. Шүүгчид үнэхээр нухацтай байсан. Их айлаа. Би эгч шигээ сахиусан тэнгэр болмоор байна” гэж бичжээ.

 

Түүний эгч 21 настай Жижи Хадид өнгөрсөн оны “Victoria’s secret”-ийн шоунд оролцсон билээ. Тэрбээр Британийн дуучин Заян Маликтай үерхдэг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин