Г.Отгонцэцэг алт, М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ
2016-10-29

 

АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн болж байна. Өчигдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, аваргууд тодорлоо. Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг оролцсон. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, хагас шигшээд Сербийн бөх Милиса Николичтай барилдаж ялагдсан юм. Харин хүрэл медалийн төлөө Францийн Сепхора Корчертай барилдаж, ялснаар медалийн тавцанд зогслоо.

 

Тэгвэл энэ жинд алтан медалийг Г.Отгонцэцэг хүртлээ. Тэрбээр хагас шигшээ Испанийн Жулиаг, финалд Сербийн Милисаг буулгаж авсан юм.  

Shuud.mn
Сонин хачин
zochin:
shuud chuluund ni garga
2016-11-11
иргэн:
Уранцэцэг ч хэрэг алгаа.Зодог тайлдаа
2016-10-29