Нийслэлийн тугийг төв талбайд мандууллаа
2016-10-29

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг юм. Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж байсан улсын нийслэл 1924 онд өнөөгийн Улаанбаатар нэрийг авч, түүхэн хөгжлийнхөө он цагийг туулж байна. 

 

Нийслэлийн 377 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын удирдлагууд нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолыг үйлдлээ. Мөн Сүхбаатарын талбайд нийслэлийн туг мандууллаа. 

 

НИТХ-ын дарга Ц.Сандуй нийслэлийн иргэддээ 377 жилийн ойн баярын мэнд хүргээд “Одоогоос 377 жилийн өмнө нийслэл Улаанбаатар хотын суурийг одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуурын дэргэд тавьсан гэж түүхчид үздэг. Үүнээс хойш 28 удаа бууриа сэлгэж, 5 удаа нэрээ сольж, 1778 онд Алтан тэвшийн хөндийд ирж суурьшсанаас хойш өнөөдөр дэлхийд данстай хот болон хөгжиж байна. Нийслэлийн нийт иргэд, ахмадууд, хүүхэд залуучууддаа дахин баярын мэнд хүргэе” гэлээ.



Нийслэлийн удирдлагууд Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан нийслэлийн “Сүлдэт хуур”-ыг цэнгүүллээ. Мөн өнөөдөр хуримаа хийж, гал голомтоо бадрааж байгаа залуу хосуудад Улаанбаатар хотын удирдлагууд баяр хүргэсэн юм.


Улаанбаатар хотын 377 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд нийслэлийн туг болон Монгол Улсын төрийн далбааг мандууллаа. Мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотынзахирагч С.Батболд болон нийслэлийн удирдлагууд их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Shuud.mn
Сонин хачин
lkkkkkkkkj:
ene . hiisen ajilgvi . barimal . shzvar zuurch bosgoh . tvvndee . murguh . havtsalsan kartonoor hvn shagnah . talbai . bvvr avtobusnii . zogsooliin ner uurchluh . tug ulguh . gart barigdahgvi . amid hvnd tusgvi . amisgaanuud yumdaa
2016-10-30
unshigch:
tovdoos ialgagdah ium alga. ichihgui bas tovdiig duuraigad tsam haraij. munharsan maluudad ooriin tolgoigoor bii bolgoj byteesen ooriin geh soiol urlag soioliin element gej baina uu. hynii iumaar hyydegnesen maluud
2016-10-30
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-10-29
цогоо:
Намирдаг нь ДАЛБАА 9 хөлт хар болон цагаан нь ТУГ шүү дээ Нэр томьёо хэл зүйн нэршил зөв хэрэглэ л дээ
2016-10-29