Австри дүрвэгсдийг хүлээн авахгүй
2016-11-01

 

Австри улс энэ сараас эхлэн дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ. Тус улс өнгөрсөн онд Ойрхи Дорнод болон Африкаас ирсэн 55 мянган дүрвэгсдийг хүлээн авсан бол энэ оны арван сарын байдлаар 18 мянган дүрвэгсдийг хүлээ авч, орогнол олгосон байна.

 

Дүрвэгсдийг хүлээн авахгүй шалтгаанаа Ерөнхий сайд “Аюулгүй байдлын үүднээс дахин дүрвэгсдийг хүлээн авахгүй. Террористууд манай улсыг байнга заналхийлж байна. Шинэ сараас эхлэн аль ч улсаас ирсэн дүрвэгсдийг хүлээн авахгүй” гэж мэдэгджээ.  

 

Тус улсад амьдарч буй дүрвэгсдийг ажлын байр, аюулгүй байдлыг хангахаа Ерөнхий сайд мэдэгдсэн аж.

 

Тус улс энэ онд 180 мянган дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдээд байсан. Иргэний дайн дэгдээд буй Сирийн иргэдэд орогнол олгохоо мэдэгдсэн юм. Австралийн дээрх шийдвэрийг Европын холбоо эрс буруутгаж "Аюулгүй байдал нэрийн дор дүрвэгсдийн эрхийг зөрчиж байна” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene setguulch ajil deeree sogtuu baidag yumuu haashaa yum be dandaa aldaatai bichih yumaa.
2016-11-04
Зочин:
Австралийн дээрх шийдвэрийг Европын холбоо эрс буруутгаж Аюулгүй байдал нэрийн дор дүрвэгсдийн эрхийг зөрчиж байна” гэжээ. УГ НЬ АВСТРИ ГЭЖ БИЧМЭЭР
2016-11-01