Криштиану Роналду салжээ

Хөлбөмбөгийн од Криштиану Роналду найз бүсгүйгээсээ салсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр Оросын супермодель Ирина Шейкээс салаад удаагүй байхдаа Испанийн 2014 оны гоо бүсгүй Дезире Кордеро гэгчтэй болзох болсон юм. Роналду өнгөрсөн зургаадугаар сард Кордеро болздог тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн билээ.
Хос ямар шалтгааны улмаас салсан нь тодорхойгүй байгаа бөгөөд тамирчны гэр бүл хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг баталсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ