Цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна
2016-11-01

Гэрэл зургийг MPA.MN

 

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын чиглэлээр 47 зорилт тусгагдсан аж. Харин Засгийн газрын 100 хоногийн хугацаанд 13 зорилтыг хэрэгжүүлэхээр санаачилга ажиллажээ.

 

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас цалин,  тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар банкуудтай харилцан тохиоролцож эхэлжээ. Улмаар санамж бичиг байгуулах ажлыг Төрийн банкнаас хэрэгжүүлэхээр болсон байна.

 

Монгол банкнаас гаргадаг “Иргэд, ЖДҮ эрлэгч ААН-д олгосон зээлийн улирлын тайлан”-гаар 2016 оны 2 дугаар улирлын байдлаар 263.3 мянган иргэн буюу нийт ажиллагчдын 23.3 хувь нь1.4 их наяд төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж. Арилжааны банкуудаас олгосон цалингийн зээлийн жигнэсэн дундаж жилийн хүү 20.5 хувь /сараар тооцвол 1.7/, олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа 30.9 сар байна.

 

Банкуудаас цалингийн зээлийг сард 1.2-3.0 хувийн хүүтэйгээр олгохдоо зээлийн шимтгэлийг нэг удаа нийт зээлийн дүнгийн 0.5-1.5 хувьтай тэнцүү дүнгээр тооцож, зээлдэгчээс төлүүлж ирсэн. Энэ нь иргэдэд санхүүгийн ихээхэн дарамт болж байгааг шийдвэрлэж өгөхийг  хүссэн хүсэлт  ХНХЯ-нд маш их ирсэн ажээ.  Тиймээс банкуудтай харилцан тохиролцох ажлыг эхлүүлж, Төрийн банкнаас эхлэн үр дүнд хүрээд байгаа юм байна. 

 

Банкнаас олгох цалингийн зээлийн сарын хүүг 0.2-0.3 хувиар бууруулахад 33.5-50.2 тэрбум төгрөгөөр, зээлийн шимтгэлийг зогсооход 14.0 тэрбум төгрөгөөр зээлэгдэгчдийн зардал багасч, ажиллагчдын орлого нэмэгдэх тооцоотой байгаа ажээ. 

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ashgui dee ur buteeltei ajillad bidniihee nuruun derhig hongloj oghgui bol uls maani hogjihgui bizdee
2016-11-05
Зочин:
Зээлийн хүүгээ бууруулаад, хүүхэд харах үйлчилгээгээ ч үргэжлүүлэх хэрэгтэй байна. Олон хүүхдийн хувь заяа, олон айлын асуудлыг шийдсэн зөв зүйл ш тээ. Эдгээр нь Монголын ард түмний асуудал болохоос биш нам намын толгойд байгаа хэдхэн олигархиудын тоглоом биш баймаарсан
2016-11-03
Зочин:
Ярьж байгаа зүйлээсээ 1-ийг ч гэсэн хэрэгжүүлээсэй. маргааш ЕС нь дахиад нэг тэнэг тайлбар хийхвийдээ. Итгэхэд бэрх байна шүү
2016-11-03
Багш:
Энэ баахан худлаа амлалтын нэг үү.ипотекийн ззэлээ хүлээгээд түрээсийн байраар хэсэж явна.ипотекээ эхлээд өгөөч ээ
2016-11-02
Зочин:
zeeliin esreg utgatai shine neeltiig mongold nutagshuul
2016-11-02
Үлгэр:
Энэ бол домог юм...Нотой баяр өөрийн компануудынхаа зээлийн хүүг харин бууруулж чадна шүү...
2016-11-01
tulga.s:
aimshigtai undur banknii zeeliin huund mongol zaluusiin hamag saihan zaluu nas, hiij buteeh husel ermelzlel bhgui bolloo. er ni huvisgal, turiin ergelt garah uridach nuhtsul ni ene met niigem ediin zasgiin asuudlaas boldog shuu. uls eh ornii ireedui hugjil tsetsegleltiig bodoj bgaa bol banknii systemiig ers uurchil.
2016-11-01
Hmmmmm:
Boltugai!!!!!! Chadahgui Dee ene Usan tolgoituud!!!!
2016-11-01
zzz:
биш л дээ 0,2-0,3 функтээр гэнэ
2016-11-01
Зочин:
NEEREE YU UNEN BAIVAL TA NARIIG DEMJINEE MANAI HUMUUS
2016-11-01
shon:
Vnen vv.
2016-11-01
www:
boloodo
2016-11-01