Халамжийг ухрааж болохгүй
2016-11-01

 

УИХ-ын гишүүн Н.Чинзоригоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Ирэх оны төсөвт нийгмийн халамжийн чиглэлээр ямар асуудал тусгагдсан бэ?

 

-Ирэх оны төсвийг нэлээн анхааралтай хэлэлцэж байна. Ялангуяа ДНБ-д эзлэх төсвийн алдагдлыг бууруулах хэрэгтэй. Засгийн газар ирэх оны төсвийг эерэг төсөөллөөр боловсруулж оруулж ирсэн. Энэ оны төсвийн тодотголоод алдагдал 19.9 хувь байсан.  Ирэх онд төсвийн алдагдлыг  9 хувьд барихаар оруулж ирсэн нь хоёр дахин бууруулсан үзүүлэлт. Төсвийн төсөөллийг боловсруулахдаа цаашдын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөв суурийг тавих ёстой юм. Тиймээс төсвийг эрүүлжүүлэх талаас нь анхаарах хэрэгтэй гэж бодож байна.  Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй байгаа ч гэсэн нийгмийн хамгааллын чиглэлээр ирэх жил хэд хэдэн асуудлыг шийдэхээр оруулж байна. Юуны өмнө 65 ба түүнээс дээш ахмад настанд “Насны хишиг” олгохоор төсвийн төсөлд туссан. Мөн оюутнуудын сургалтын төлбөр жил бүр нэмэгдээд байдаг. Энэ нь хөдөө орон нутгийнханд, тэнд байгаа аав ээжүүдэд маш хүнд дарамт болдог. Тийм учраас оюутны сургалтын төлбөрийг аав ээжид нь дарамт учруулахгүй. Боловсролын зээлийн сангаас зээл аваад, ажилтай болсны дараа төлдөг  байх санхүүгийн дарамтгүй тогтолцоо бүрдүүлэх зорилго тавьж байна. Ингэснээр Боловсролын зээлийн санд 190 тэрбум төгрөг тусгалаа.  Энэ нь МАН-ын сонгуулийн үеэр амлаж байсан зорилтуудын нэг. Дэс дараатай шийдэхээр ажиллаж байна.

 

-Манай улсын тэтгэврийн нас эмэгтэй 55, эрэгтэй 60-аас эхэлдэг. Гэтэл “Насны хишиг”-ийг 65 насаас эхлүүлж өгөхөөр хууль зөрчигдөхгүй юу?

 

-“Насны хишиг” бол тэтгэвэр биш. Нийгмийн даатгал төлдөг байсан эсэхээс үл хамаараад өндөр буянтай нас насалж байгааг нь төр хүндэтгэж, жилдээ хоёр удаа тэтгэмж олгохоор болж байна. Тиймээс насны хувьд ч тэтгэмжийн хэмжээ ялгаатай байгаа.

 

-Эдин засгийн хүндрэлтэй энэ үед амьжиргааны төвшинг яаж тодорхойлж байна вэ?

 

Тухайлбал, хүүхдийн мөнгө олгоход орон сууцны лизингтэй, өрх толгойлсон олон хүүхэдтэй хүн хасагдлаа гэсэн шүүмжлэл байсан.

 

-УИХ-аас хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд олгохоор болсон. Нийт хүүхдүүдийн маань 60 хувь нь амьжиргааны төвшин доогуур өрхөд хамаарагдаж байна. Энэ хүүхдийн мөнгийг бэлнээр нь олгоно. Үлдэж байгаа 40 хувьд хамаарагдах хүүхдүүдэд мөнгийг нь 2019 оноос эхэлж нөхөн олгоё гэсэн зарчмаар энэ оны төсвийн тодотголыг хийсэн. ҮСГ, НХХЯ хамтраад өрхийн амьжиргааны төвшинг тооцох аргачлалыг боловсруулан гаргадаг. Өмнөх аргачлалыг амжиргааны төвшингөөр тооцдог байсан. 2009 оноос хойш амьжиргааны төвшинг орлуулан тооцох аргачлалд шилжсэн.  Өөрөөр хэлбэл, амьжиргааны түвшинг бэлэн олж байгаа орлогоос гадна хэрэглээнд ямар зүйл хэрэглэж байна. Үүнийг нь амьжиргааны төвшин тооцоход оролцуулдаг болсон. Би энэ аргачлалд санал нийлдэггүй. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг монголчууд бидний хувь бие биенийхээ амьдралыг авч явдаг. Хүүхдээ насанд хүрээд гэр бүл болоход нь аав ээж нь гэрийг нь барьж, угаалгын машиныг нь аваад өгчихдөг.  Ах дүү нар нь амьдрал сайнгүй байгаа хэсгээ тусалж дэмжээд, хөргөгч, тоног төхөөрөмжийг нь аваад өгчихдөг. Гэтэл энэ бүхнийг орлого олж байна гэж үзээд амьжиргааны төвшинг тооцоход өндөр гарчих тал ажиглагдаад байна. Амьжиргааны төвшин тооцож байгаа аргачлалыг  олон түмэнд энгийн ойлгомжтой, тодорхой болгох ёстой гэсэн байр суурьтай байдаг.

 

-Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед  халамжийн чиглэлээр зорилтот бүлэг рүү чиглэсэн ямар бодлого хэрэгжих вэ?

 

-Нийгмийн даатгалын, Халамжийн  сангаас олгогддог  тэтгэвэр, тэтгэмж үргэлжлээд явна. Хамгийн гол нь эдийн засгийн хүндрэлтэй үед тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхгүй асуудал байна.  Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлдэг арга хэмжээнүүдийг байгаа төвшингээс нь ухрааж болохгүй гэж Засгийн газарт хэлж байгаа.  Мөн эдийн засгийн хүндрэлд хамгийн илүүтэй өртдөг орлого багатай хэсгийг яаж хамгаалах талаар Засгийн газар бодлогоо тодорхой болгох гэдэг асуудлыг би тавьж байгаа.

 

-Орлого багатай хэсэгт ямар арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

 

-Орлого багатай хэсгийг нийтийг хамарсан ажилд хамруулж болно. Мөн өөрт нь байгаа ур чадварт түшиглээд өөр өөртөө ажлын байр бий болгоход нь шаардлагатай тоног төхөөрөмжийг лизингээр олгодог байх.  Барьцаа хөрөнгө шаардахгүйгээр бага хэмжээний зээлийг олгох зэрэг арга хэмжээнүүдийг орлого багатай, эдийн засгийн хүндрэлд илүүтэй нэрвэгдэж байгаа хэсэгт зайлшгүй  авч хэрэгжүүлэх шаардлагатай. Засгийн газраас саяхан Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөө боловсруулан өргөн барьсан. Энэ төлөвлөгөөн дээр орлого багатай хэсгийн орлогыг хэрхэн хамгаалах талаар тусгасан байх. Хэлэлцүүлгийн явцад өөрийн байр сууриа хэлнэ гэж бодож байгаа.

 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hasana gej baihaas uhrana gej baihgui
2016-11-02
Zochin:
Hamtiin tetgeveree uguh heregtei baisan yum. Erdenebat. Choijilsuren 2 ilt tenegteed tegeed l suraggui bolloo. Ih olon hun goridoj harj baisan huuli yum shuu dee
2016-11-02
irgen:
Tarhinii turaaltanguudaar duursen mongoliin niigemd havtgairuulsan halamj zogsohgui ee.
2016-11-01
Залуу эцэг:
Хүүхдиин мөнгө өгөөд бусдыг нь зогсоо ахмадуудад гэдэг мөнгииг зогсоо улс орон залуучуудын орон залуучуудыг дэмжээчээ ман-н гол хүч ахмадууд АН нам залуучуудыг залуу гэр бүл. Хүүхдүүдииг дэмжээрэй.
2016-11-01
Босоо:
Та нарын хавтгайрсан халамжаа боль Хэмжээ хязгааргүй авилгал аа боль Та нарын алдаатай бодлого энэ улсыг элгээр нь мөлхүүлэлээ. Зайлцагаа новшнууд
2016-11-01
irgen:
Tarhinii turaaltanguudaar duursen mongoliin niigemd havtgairuulsan halamj zogsohgui ee.
Зочин:
Хамтын тэтгэврийг хүчингүй болгосон Чин зориг гүай та мөн ч муу хүн юм байна даа
2016-11-01