АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдана
2016-11-01

Ардчилсан нам ойрын хугацаанд ҮЗХ-ны хурлаа товлох бололтой. Тус намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр 17:00 цагт хуралдаж, ҮЗХ-ны хуралдааны товыг тогтоох аж.

 

 

Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа ҮЗХ-ны удаа хэд хэдэн удаа товлосон ч хуралдаагүй. Тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсоор байсан хуралдааныг орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулна хэмээн  АН-аас мэдэгдээд байсан. Сонгууль дууссан учраас ҮЗХ-ны хуралдаанаа хийж, намын даргад нэр дэвшигч болон намын шинэчлэлийн асуудлаа хэлэлцэх бололтой.

 

Тус намын их хурал 12 дугаар сарын 6-нд болох юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
yuga shinechilhiin:
ULSAA GAIHAMSHIGTAI BOGINO HUGATSAAND UUDLUH ARGAGUI URUND ORUULCHHAD ODOO TEGEED ARDCHILSAN NAM GEJ BAIGAA YUMUU UNGURSUN SONGUULIAR BULSHILCHAAGUI YUMUU KKK
2016-11-01