Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийнэ
2016-11-02

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийнэ. Тэрбээр энэ удаа "Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ"-ний талаар хийх мэдээлэл хийх юм байна. 

 

 

Ерөнхий сайд мэдээлэлдээ эрүүл мэндийн  салбарт тулгамдсан таван асуудлыг нэрлэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлжээ. Тухайлбал, эх хүүхдэд үзүүлж буй тусламж хангалтгүй байгаагаас эндэгдэл нэмэгдсэн байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд цалин хөлс, төсөв санхүүг нэмэх аж. Мөн дүүргүүдийн эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, төрөх, нярайн тасаг кабинетыг шинээр байгуулах нь асуудлыг шийдвэрлэх арга зам хэмээн тодорхойлсон байна.

 

Ерөнхий сайдын мэдээллийг эндээс үзнэ үү. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин