Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэнэ
2016-11-02

 

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо.Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.

 

Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ.Тиймээс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулаад ажиллаж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
undsen huulia neg hunii deglemiig ardchilaltai irliizjuulj shinechil
2016-11-02
Унен уг:
Ой багадаагуй шуу. Ой тэмдэглэж наадам хийгээд сайхан болдог бол оноогийн хямарал байхгуй л байх байсан. Аливаа ойд 50 жилээс дээшхииг нь ярьдаг баймаар байна. Идэж уудгаа татаж, хийж бутээхээ л урд нь тавьмаар байн. Саяны нобелийн шагнал авсан япон эрдэмтний нээлтээр бие мах бодь жаахан олсож уе уе мацаг барьж байвал эс бие организмаа цэвэрлэж эруулжуулэх ач холбогдолтойг нотолсон байна лээ шуу.
2016-11-02