Караокед гал гарч, 13 хүн амиа алджээ
2016-11-02

 

Вьетнамын Ханой хотын Сау Гая дүүрэгт байрлах нэгэн караокед гал гарсан талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ.

 

Галын улмаас 13 хүн амиа алдсан гэнэ. Галын шалтгааныг тогтоогоогүй байна. 

 

Аврагчид галыг унтраахын тулд таван цаг ажилласан аж. Уг аврах ажиллагааны үеэр цагдаагийн хоёр ажилтан шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн талаар албаныхан мэдээлэв. Галын улмаас зэргэлдээ гурван барилгад гарчээ.

 

Ерөнхий сайд  Нгуен Тан Зун галын шалтгааныг хурдан олж, буруутанг шийтгэхийг албаны хүмүүст даалгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин