“Итгэл” уран сайхны кино шагнал хүртжээ

img

 

 

АНУ-ын Лос-Анжелес хотноо аравдугаар сарын 24-нөөс энэ сарын 1-ний өдрүүдэд “Азийн шилдэг кино" фестиваль боллоо. Тус наадмаас манай улсын “Итгэл” киноны уран бүтээлчид шагнал хүртжээ.

 

Тодруулбал киног бүтээгчид  “Asian world film festival 2016” наадмаас Audience Award шагналын эзэн болсон байна. Тус киноны зохиолыг МУСТА жүжигчин Б.Амарсайхан дүүгийнхээ амьдралаас сэдэвлэн бичсэн.

 

Наадамд Ази тивийн 50 гаруй орны кино уран бүтээлч,  долоон номинацид өрсөлдөж шилдгээ тодруулжээ.

 

Г.Тэгшсүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Amarsaikhan gedeg nertei humuus mundag baih yumaa.Neleen sergelen tsovoo zaluuchuud baidag shuu.
2016-11-17