Сидней хотноо террористуудыг баривчилжээ
2016-11-03

Австралийн Сидней хотын цагдаагийнхан террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдүүдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан хоёр этгээдийг баривчилсан бөгөөд тэднийг ямар нэгэн террорист бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэж буйгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

 

Тусгай ажиллагааны үеэр тэдний нуугдаж байсан байрыг цагдаагийнхан бүсэлж, хэд хэдэн удаа гал нээсний эцэст баривчилсан гэнэ. “Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байна” хэмээн Сидней хотын Цагдаагийн газрын дарга хэлжээ.

 

Баригдсан этгээдүүд 17, 24 настай бөгөөд өөрсдийгөө 2013 онд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг тулалдаж байсан гэж ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин