Завь осолдож, 18 хүн амиа алдав
2016-11-03

Индонезийн эрэг орчимд завь осолдож, 18 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг завинд нийт 98 хүн зорчиж явжээ. Аврах алба “Даац хэтэрсэний улмаас завь осолдсон хэмээн урьдчилсан таамаглаж байна. Аврагчид 39 хүнийг аварсан. 44 хүн сураггүй алга болсон. Сураггүй алга бологсдыг хайсаар байна” гэж мэдэгдсэн байна.

 

Осол өмнөд хэсгийн Батам гэх арлын эрэг дээр болжээ.

 

“Завь Малайзаас ирсэн бөгөөд шалтгалтаар завин дээр хууль бус цагаачид зорчиж явсан” хэмээн Гамшгаас хамгаалах агентлагийн дарга Хардин Нафи “CNN” агентлагт ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин