ҮАБЗ-өөс зөвлөмж гаргалаа
2016-11-03

 

Монгол Улсын ҮАБЗ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийн тухай Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэлийг хэлэлцээд зөвлөмж гаргасан байна.

Уг зөвлөмжид:

 

Нэг. Монгол Улсын Засгийн газарт:

 

  1. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа болон санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгон дахин боловсруулж Монгол Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэх,
  2. Хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах бодлого хэрэгжүүлэх,
  3. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах арга хэмжээг авахдаа ҮАБ-ын үзэл баримтлалд нийцүүлэх,

 

Хоёр. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад:

 

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн талаар гаргасан ҮАБЗ-ийн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар тусгажээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сүрхий зөвлөмж бэ. Ийм юм хийсэн болж харагдаж байна. Хөөрхөс монголын ард түмний төлөө их юм хийж байна даа. Одоо Ерөнхий сайд нь, ирэх жил сонгуулийнхаа өмнө Ерөнхийлөгч нь урд хөршдөө айлчилаад монголын ард түмнийхээ хувь заяаг даалгачихавал яасан юм бэ
2016-11-03
ЕРӨНХИЙ САЙДАД:
САНГИЙН САЙДАА СОЛЬ ГЭЖ УДАА ДАРАА ХЭЛЛЭЭ ШҮҮ ЧАМД. ОЙЛГОСОН УУ НӨХӨӨР
2016-11-03