Оросоос зэвсэг худалдан авахыг хүсэв

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте ОХУ-аас зэвсэг худалдан авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн талаар “CNN” агентлаг уламжлав. Одоогоор ОХУ, Филиппинд зэвсэг нийлүүлэх асуудлаар хэлэлцэж байгаа хэмээн Кремлээс мэдээлжээ.
Филиппин, АНУ-аас зэвсэг худалдан авдаг бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 100 сая ам.долларын зэвсгийн худалдаа хийсэн байна. Дутерте Ерөнхийлөгч болсноор гол холбоотон орны нэг АНУ-аас харилцаагаа таслахаа мэдэгдсэн билээ.
Тэрбээр уг үйлдлээ “АНУ-д бидний хэрэгт хэтэрхий их орж байна. Тиймээс зайгаа барих хэрэгтэй. 2017 он гэхэд тус улстай байгуулсан бүх гэрээ хэлэлцээрээ хүчингүй болгоно. Цаашлаад АНУ-ын элчин сайдыг нутаг буцаах болно” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг хэл амаар доромжилж, дипломат харилцаандаа сэв суулгасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ