Пак Ын Хэг бамбай болгосон уу
2016-11-03

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ болон түүний найз Чой Чун Силийн дуулиан үргэлжилсээр байна. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Өмнөд солонгосчууд улсын нууцад хамааралтай материалыг дотны найздаа үзүүлсэн Ерөнхийлөгч Пак Ын Хэг огцрохыг шаардаж, өнөөг хүртэл нийслэл Сөүл хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Уг жагсаалд ойролцоогоор 100 мянган хүн нэгджээ. Жагсаал өнгөрсөн бямба гаригаас эхэлсэн бөгөөд жагсагчид Ерөнхийлөгчөө огцрох хүртэл тэмцсээр байхаа мэдэгдсэн юм. Солонгос төдийгүй олон улсын анхаарлыг татаад буй уг хэрэг явдал 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэлтэй билээ. Пак Ын Хэ Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Сенури намаас нэр дэвшсэн цагаасаа сонгогчидтойгоо уулзах үеэрээ хэлэх үгээ дотны найз Чой Чун Силээр нягтлуулж, хянуулдаг байсан нь олны дургүйцлийг хүргэсэн юм.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй хүний хэлэх үг, бичсэн тэмдэглэл зэрэг нь улсын А зэргийн нууцад хамааралтай бөгөөд зөвхөн нэг намын нөлөө бүхий эрхмүүд нь үзэх эрхтэй аж.Мөн зөвшөөрлийн дагуу төрийн албан хаагч уг мэдээлэлтэй танилцах боломжтой. Гэтэл Чой Чун Сил төрийн албанд ганц ч жил ажиллаж байгаагүй юм. Мөн тэрбээр найзыгаа Ерөнхийлөгч болсны дараа томоохон бизнесмэнүүдээс хандив нэрийн дор авлига авчээ. Пак Ын Хэг бамбайгаа болгож, улсын хэрэгт оролцсон Чой Чун Силийг Германаас албадан баривчилж, өнөөг хүртэл мэдүүлэг авч байна.

 

“Чой Чун Сил гэж хэн бэ?” гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж буй юм. Тэрбээр зүгээр нэг бизнес эрхлэгч биш. Түүний эцэг нь Чой Тэмин гэгч 1975 онд өөрийн гэсэн шашны урсгалаа бий болгож, олон залуусын тархийг угаажээ. Чой Тэмин өмнө нь хэд хэдэн удаа авлигын хэргээр байцаагдаж байсан ч түүнийг авлига авсан гэх нотолгоо олоогүй учраас тэрбээр үргэлж эрх чөлөөтэй болдог байсан юм.

 

 

Чой Тэмин охиноосоо өмнө ирээдүйн Ерөнхийлөгч болох Пак Ын Хэтэй холбоо тогтоож улмаар төрсөн охиноо түүнтэй нөхөрлүүлсэн байна.Тэдний анхны уулзалт 1975 онд Инчон хотноо болсон бөгөөд тэр өдрөөс хойш нөхөрлөсөн аж. Ерөнхийлөгч “Би найздаа өөрөөсөө илүү итгэдэг. Хэцүү цаг үед найз минь миний дэргэд байсан. Хэрвээ энэ эмэгтэй миний дэргэд байгаагүй бол би хэзээ ч дахин хөл дээрээ босч чадахгүй байлаа” гэсэн байна.

 

Учир нь 1975 оны зургаадугаар сард Ерөнхийлөгчийн ээжийг Хойд Солонгосын тагнуул хөнөөсөн аймшигт хэрэг гарсан юм. “Хөх ордны охин” хэмээн нэрээр алдартай Пак Ын Хэ, Чой Тэминийн гэр бүлийн дэмжлэгтэйгээр 1995 онд улстөрд орж, Чой Чун Сил алсаас санхүүжүүлдэг байжээ.Найзууд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэг баг болон ажиллаж, хэд хэдэн ашгийн бус байгууллага нээсэн байна. Эдгээр байгууллагыг Чой Чун Сил удирддаг аж. Тэрбээр эдгээр байгууллагаар дамжууланкомпаниудаас хандив нэрийн дор авлига авч, мөнгө угаадаг байсан юм.Түүнийг төрийн нууцад хамааралтай материалтай танилцсан, мөнгө угаасан хэрэгт буруутгаад байна. Чой Чун Силийг улсын санхүүгийн байдал болон Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх нууц мэдээлэлтэй танилцсан хэмээн сэжиглэж буй юм.

 

Чой Чун Сил хэлэх үгнээс өөр мэдээлэлтэй танилцаагүй хэмээн мэдээлж, төрийн алба хашдаггүй мөртлөө төрийн нууцад хамааралтай материалтай танилцсаныхаа төлөө олон нийтээс уучлалт гуйсан.Тэрбээр Прокурорын ерөнхий газарт байцаагдаж буй юм. Түүнийг байцаагдаж байхад амь насанд нь хүрэхийг санаархсан байна. Нэг этгээд түүний байцаагдаж буй байрыг экскаватороор дайрчээ.Эдгээр дуулианыг түр ч гэсэн намжаахын тулд Ерөнхийлөгч халаа, сэлгээ хийж олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулахыг зорьж байна. Ерөнхийлөгч өчигдөр шинээр Ерөнхий сайд болон Сангийн сайдыг томилсон.Ерөнхий сайдаар Ким Бён Жу томилогдсон билээ.

 

Халаа, сэлгээ дээрх дуулианыг намжаахгүй байгааг хэвлэлүүд онцлов. Сүүлд явуулсан судалгаагаар Ерөнхийлөгчийн рейтинг 50 хувиас 17.5 хувь болтлоо буурчээ. Ирэх оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хэрвээ Пак Ын Хэ ард түмнийхээ шаардлагыг биелүүлж огцорвол тус улсын түүхэнд анх удаагаа хугацаанаасаа өмнө суудлаасаа буусан Ерөнхийлөгч болох юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Official:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. What'sApp Contact : +393512615163 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The WorldWide. Order Your Blank ATM Card Now. Email Address : carolblankatmcard@gmail.com Hangout Contact : carolblankatmcard@gmail.com What'sApp Contact : +393512615163 I Also Contacted The Dark Web Blank ATM Cards Company. (The Official Automatic Teller Machine) I Also Order An Automatic Blank ATM Card. They Ask For Payment And I Sent $2,800USD To The Dark Web Blank ATM Cards Company Through Bitcoin. They Also Sent Me The Automatic Blank ATM Card. I Have Used It To Get $90,000 USD. I Order The Blank ATM Card That Has The Limit Withdraw Of $20,000 Daily. The Dark Web Is Selling Out An Automatic Blank ATM Cards To Every Interested Buyers All Over The World Wide.
2022-12-01
Hen be? Munkhtuya bish uu:
Ene 3 manuuhain zuun gar talynh ni hen be, nuguu manai AN-in joom Munkhtuya bish uu, ta minee
2016-11-03
zochin:
MONGOLD bol yun ogtcroh dahin songogdono shuu.
2016-11-03