Чуулганы хуралдаан эхэллээ
2016-11-03 10:45

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлт, Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл, 2017 оны улсын төсвийн төсөл, төрөөс  мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр зэрэг 10 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулан батлав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Л.Болд "Эдийн засгийн хүндрэлийг даван  туулах, тогтворжуулах хөтөлбөрийг хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд тавьж, яаралтай хэлэлцье. Орон нутгийн сонгууль болж өндөрлөлөө. Сонгуулийн үр дүнг сонсоод, ажлыг нь эхлүүлэх хэрэгтэй. Хүйтний улирал эхэллээ. Гэтэл орон нутаг эзгүйрч байна. Тухайлбал, Сүхбаатар аймагт АН ялаад, ИТХ-аа хуралдуулаад явах гэтэл өмнөх хүмүүс нь тамгаа дарж өгөхгүй, эсэргүүцэл үзүүлсэн байна. АН сонгуулиар дүнгээ тавиуллаа. Одоо ажилдаа орох хэрэгтэй" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мөн "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг анхаарал тавьж хэлэлцүүлэх шаардлагатай" гэсэн санал гаргалаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин