“London Beat”, “La Bouche” Монголд ирлээ
2016-11-03

 

Дэлхийн алдарт хамтлагууд Монголд ирлээ /Гарчгаа өөрсдөө сонгоорой/

 

Монголчуудын хүсэн хүлээсэн дэлхийн алдарт “London Beat”, “La Bouche” хамтлагууд өнөөдөр өглөө “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буулаа. Улаанбаатарын тайзнаа анх удаа хамтарсан тоглолт хийх энэ 2 хамтлагийн хувьд хамгийн сүүлд ХБНГУ-ын Мюнхен хотноо тоглолтоо хийж дуусаад Москва хотоос ийнхүү манайд ирж байгаа юм.

 

Зочдын бүрэлдэхүүнд “London Beat” хамтлагийн гишүүн Jimmy Helms, Jimmy Chambers, Williams Upshaw, “La Bouche” хамтлагийн гишүүн Donald  Mc Cray, Zsofia Farkas нар байлаа.   

 

Тэд өнөөдөр орой 19.00 цагаас UB Palace-т Нэгдсэн тоглолтоо хийнэ. Харин диско үдэшлэг маргааш Крокус эвент холл-д болно.      

Shuud.mn
Сонин хачин