Улаанбаатарт цас орохгүй
2016-11-04

   Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд :

 

Маргааш баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна .

  

2016 оны 11 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын хойд хэсэг болон баруун аймгуудын баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Халх голын саваар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-7 градус дулаан байна

Shuud.mn
Сонин хачин