Женнифер Лауронс найз залуугаа ил болгов

img

 

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Лауронс өнгөрсөн сараас найруулагч Дэррин Аронофскитэй болзож байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Гэхдээ уг мэдээллийг хос батлаагүй билээ.

 

Тэгвэл хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээлэл бодит болохыг “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос өчигдөр Нью Йорк хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэд хэвлэлийнхнийг харсаныхаа дараа үнсэлцэж, “Бид үерхэж байгаа” хэмээн хэлсэн байна. Жүжигчин бүсгүй инстаграм хуудастаа “Түүнийг нууцлахыг хүсээгүй юм” гэж бичжээ.

 

Өдгөө 27 настай Лауронс өөрөөсөө 20 насаар ах залуутай үерхэх боллоо.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ