Стивен Сигал ОХУ-ын иргэн боллоо

Холливудын нэрт жүжигчин Стивен Сигалд ОХУ-ын иргэншил олгох тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурсан тухай “www.gazeta.ru” мэдээллээ.
Уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталжээ. Жүжигчин эр өнгөрсөн есдүгээр сард Алс Дорнодын Сахалины аралд болсон кино наадамд оролцох үеэрээ ОХУ-ын иргэн болохыг хүссэн билээ.
Тэрбээр мөн уг хүсэлтээ Ерөнхийлөгч Путинтэй уулзах үеэрээ илэрхийлж байжээ. Стивен Сигал 1952 онд АНУ-ын Мичиган мужид төрсөн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ