Пак Ын Хэ мэдүүлэг өгөхөд бэлэн гэв
2016-11-04

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ өнөөдөр ард түмнээсээ уучлалт гуйж, шаардлагатай гэвэл Прокурорын ерөнхий газарт очиж, байцаалт өгөхөд бэлэн гэж мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр “Намайг үнэхээр уучлаарай. Ард түмнийхээ урмыг хугалсандаа харамсч байна. Та бүхний итгэлийг олохын тулд хичээнгүйлэн ажиллах болно” гэж хэлжээ.

 

Пак Ын Хэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хэлэх үгээ дотны найз Чой Сун Чилээр нягтлуулдаг байсан нь саяхан илчлэгдсэн билээ. Төрийн албанд ажиллаж үзээгүй хүнийг улсын нууцын зэрэгтэй материалтай танилцах боломж олгосон хэмээн Пак Ын Хэг буруутгаж буй юм.

 

Чой Сун Чилийг мөн найзынхаа нэр хүндийг урвуулан ашиглаж, компаниудаас авлига авсан хэмээн буруутгаж, байцааж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин