Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллаж байна
2016-11-06

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ амралтын өдрүүдэд  Өмнөговь аймагт ажиллаж,  уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийн ажилтай танилцаж байна.

 

Тэрээр Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн ажил,  далд уурхайн бүтээн байгуулалт, Цагаан суврагын орд, Гашуунсухайтын боомт,  “Тавантолгой”  ХХК, “Энержи ресурс” компанийн ажилтай газар дээр нь  танилцаж байна.

 

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нар уул уурхайн үйл явцтай танилцлаа. 

 

“Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг  давах гол гарцын нэг нь том төслүүдээ эхлүүлэх, эрчимжүүлэх явдал. Гэхдээ уул уурхайн баялаг дээр түшиглэсэн  бүх төсөл хөтөлбөрүүд бизнесийн зарчмаар, харилцан ашигтай байхаас гадна Монгол Улс, Монголын ард түмэний эрх ашигт нийцэж байх ёстой” гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо. Түүнчилэн уул уурхай, эрчим хүч зэрэг дэд бүтцийн чиглэлийн төслүүдийг аль болох богино хугацаанд эхлүүлэх, эхэлснийх нь ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй, сул зогсож цаасан дээр маргаж цаг алдах нь Монгол Улс, хөрөнгө оруулагч ч талдаа ашиггүй учраас энэ чиглэлээр холбогдох яамдыг эрчтэй, санаачилгатай ажиллахыг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Oyu tolgoig uneguiduuleh gesen hamtarsan jujig togloj ard tumniig zoriudaar shulj bna. Gadaadiin hurungu oruulagch nar garlaa ene ter tuunees bolj hansh usch bna gesen shaltgaan gargah gej zoriud usguh bodlogo barij bna. hanshiin usultiig uul uurhai ruu chihej baij oyu tolgoin hurungu oruulagchdad ashigtai huuli gargah gej zoriud iim toglolt hiij bna. ene uls turiin luivarchid ard tumniig denduu doromjilj bna
2016-11-06
Зочин:
Ардын нам, Ардчилсан нам хоёр ээлжилж засгийн эрхийн барьж байхдаа аль нь ч монгол улсыг эдийн засгийг сэргээгээгүй төгрөгийн ханшийг чангалаагүй учир, ирэх жилийн сонгуулиар Ардын нам, Ардчилсан намын худалч хулгайч луйварчдаас хэнийг ч сонгохгүй ялагдуулж, хүзүүгүй новшийн хоёр хөлийн гозолзуулаад шоронд хорих болно.
2016-11-06