Ослоор жуулчид амиа алджээ

Өмнөд Солонгосын Сувон хотноо очихоор төлөвлөж байсан жуулчдын автобус орон нутгийн цагаар 8.00 цагт осолдсон талаар “www.koreatimes.com” мэдээллээ.
Ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 40 хүн шархтсан талаар Аврах албаны төлөөлөгч мэдэгдэв.
Уг осол Гёонбу хурдны зам дээр болжээ.
Жуулчдын автобус урдаа явж байсан суудлын тэргийг гүйцэж түрүүлэх гэж байхдаа осолдсон талаар Цагдаагийн газраас мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ