Төв цэвэрлэх байгууламжийн талаар хэлэлцэнэ
2016-11-07

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал”-ын талаар маргааш 14.00  цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хэлэлцүүлэг зохион байгуулна.   Хэлэлцүүлгийг нээж БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжав Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудлын талаар  илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.

 

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон БОАЖЯ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БХБЯ, ЭМЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Ус сувгын удирдах газар,      Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Туул голын сав газрын захиргаа,       Мянганы сорилтын сан, Азийн хөгжлийн банкны удирдлага, төлөөллүүд оролцож, саналаа хэлэх юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хамгийн сонгодог бөгөөд шилдэг арга бол усны хэрэглээг тухайн айл өрх цаашлаад хувь хүний хэтэвчинд уяж өгч байж цэвэр болон бохир усны асуудал шийдэгдэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр нэг ёсондоо хамгийн ойрын жишээ танд сард 1000 төгрөгийн ярих эрх байна. Илүү гарсан хэрэглээгээ та өөрөө төл.
2016-11-07
zaa odoo tsadtalaa tsuslana da:
UTAAG ARILGANA GEED YAJ IDLEE DEE ODOO ENE CH GUSCH UGNU DUU
2016-11-07