Жазз хөгжимтэй үдшээр болзъё
2016-11-07

 

Болзоо гэхээр заавал эрэгтэй эмэгтэй хүн болзох биш найз нөхөд, танилууд, хамтран ажиллагсад чөлөөт цагаа сайхан өнгөрөөхийг хэлдэг болохыг сануулах нь илүүц биз. Зуны зугаатай өдрүүд ард үлдэж, налгар намар ч шувтарч өвлийн улирал эхлэн цас будранхан байна. Агаар салхинд гарч, амарч зугаалах цаг дуусч ажил алба, хичээл сургуульдаа жигдэрсэн байгаа билээ. Гэтэл хаяахан нэг найз нөхөд, хамт олноороо чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэн болзох газар хүйтний улидралд Улаанбаатар хотод тун ч ховор юм. Хүйтэн сэрүүний улиралд гадаа цэцэрлэгт удаан саатах тааламжгүй шүү дээ.


Хэдий ховор ч гэсэн болзоо товлох нэгэн сайхан газар хотод минь бий. Нэгэн үдшийг сонирхолтой өнгөрүүлэх санал тавья. Энэ сарын 18-нд улсдаа ганц гэгддэг Улсын Филармонийн "Баянмонгол" жазз найрал хөгжим CITY SWING тоглолтоо үзэгч, сонсогчдодоо толилуулах гэнэ. Тэд Монголынхоо залуусын хөгжмийн боловсролыг дэмжих тэр дундаа жазз урсгалын сайн сайхныг мэдрүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс гадна монгол дуу хөгжмийг жазз найруулгаар тайзнаа амилуулж буй тоглолтууд нь үзэгчдийн сэтгэлд нийцсэн, сайхан мэдрэмж төрүүлнэ. 


 
Сэтгэлийн таашаал эдэлье гэвэл энэ өдөр, тэр тоглолтыг зорих нь зөв сонголт болно гэдгийг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин