Дарханы зам халтиргаа гулгаа ихтэй байна
2016-11-07

Цас их орсны улмаас зарим зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа ихээр үүсээд байна. Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд замын гадаргууд 5-8 см хүртэлх зузаантай цас тогтсон байна. Мөн Дархан чиглэлд Ерөөгийн даваанаас Дархан самбар хүртэлх замд цас шуурч орсны улмаас замын зорчих хэсэг рүү хунгарлаж тогтжээ. 

 

 

Мөн Арангатын давааны шуурхай хэсгийн замчид давааны огцом эргэлт тойруу дээр давс цацан ажиллаж байна.

 

Цаг агаар дулаан байгаа учраас зам дээрх цас мөстөж хальтиргаа гулгаа ихээр үүсч байгаа тул Жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин