Жагсагчдын эсрэг хүч хэрэглэжээ
2016-11-07

 

Хонконгийн төвд оюутан, залуус нэгдэж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Оюутнууд Хонконгийн дотоод асуудалд БНХАУ хэтэрхий ихээр оролцож байна хэмээн буруутгасан байна.

 

Уг жагсаалд ойролцоогоор 4000 нэгджээ. Жагсагчид Хонконг дахь Бээжингийн төв удирдлагын төлөөлөгчдийн газрын өмнө цугларч, чулуу шидсэн байна. 

 

Тэгвэл цагдаагийнхан уг эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлэхээс урьтаж хүчээр тарааж, жагсагчдын эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч хий болон цахилгаан бороохой зэргийг ашигласан талаар орон нутгийн хэвлэлүүд өгүүлэв.

 

Цагдаагийнхан хүч хэрэглэсний дараа мөргөлдөөн үүсч, 144 хүн бэртжээ. Иргэдийг жагсаалд уриалан дуудсан хоёр этгээдийг түр саатуулсан байна.

 

 Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
4000 юу оролцсон бэ? хун мал амьтан? тодорхой бич.
2016-11-07