О.Баасанхүү Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ
2016-11-07

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас дэмжлэг хүссэн байна. Тэрбээр Эрдэнэтийн талаарх хоёр асуудалд Ерөнхий сайдыг анхаарлаа хандуулж, Засгийн газрын тогтоол гаргаж өгөхийг хүсчээ. 

 

Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн хувьцааны 49 хувь ОхУ-аас Монголын талд шилжсэнтэй холбогдуулан манай улсад гэрээгээр ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүд удахгүй нутаг буцна. Тухайн асуудлаар дараах хоёр саналыг гаргаж, Засгийн газарт уламжилсан байна.  Үүнд:


Нэг. Гэрээт мэргэжилтнүүд буцсаны дараагаар тус үйлдвэрт тодорхой ажлын орон тоо гарах бөгөөд уг ажлын байрыг хэвээр хадгалж, Эрдэнэт хотын оршин суугчдыг ажлын байраар хангах. 


Хоёр. Дээрх гадаадын мэргэжилтнүүдийн ажиллаж амьдарч буй орон сууцыг орон нутгийн өмчид шилжүүлж, Монгол Улсын гурав дахь томоохон бүтээн байгуулалт болох Эрдэнэт хотыг босголцсон, аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрийн шугамаар орон сууцжуулах гэсэн асуудлыг тавьжээ. 

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
зөв тогтоол байна а дэмжиж байна аа
2016-11-07
Зочин:
ene huud samar ug!
2016-11-07
Хариулт:
1. гэрээт ажилчид өнөө маргаашгүй буцах арай болоогүй тэгээд ч тэдгээр нөхдүүдийн гэрээг тодорхой хэмжээнд сунгаж ажиллуулах яагаад вэ гэхээр 2 улсын геополитикийн асуудлаас бид бүхэн урьдчилан сэргийлэх ёстой. 2. Мэдээж дээрхитэй холбогдуулан энэхүү нийгмийг асуудлыг 2 улсын хамтарсан ажлын хэсэг ажиллах байхаа гэж бодож байна. Мэдээж монгол эхнэр хүүхэдтэй нөхдүүдийг шууд хөөж тууж болохгүй байх аа ,
2016-11-07