Женнифер Энистон: Кино урлаг намайг далавчтай болгосон
2016-11-07

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Энистон “US Weekly” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Office Christmas Party”кинонд тоглосон юм.

 

 

-Жастин Теру та хоёр хуримаа хийгээд багаггүй хугацаа өнгөрлөө. Гэр бүлтэй болох таалагдаж байна уу?

 

-Мэдээж хэрэг таалагдаж байна. Учир нь би хайртай хүнийхээ хажууд байна. Намайг хайрладаг, харамладаг эр хүний хажууд байх үнэхээр таатай. Чи хайртай хүнээсээ өдөр бүр гайхалтай мэдрэмж авах болно. Заримдаа өөрийгөө энэ ертөнцийн хамгийн жаргалтай бүсгүйгээр мэдэрдэг.

 

-Энистон гэх гайхалтай бүсгүй хуримаа хийлээ гэхэд олон эрчүүд гунигт автсан байх.  Мөн олон бүсгүйчүүд таныг хуримын үдшээ ямархуу даашинзаар гангарахыг харахыг хүссэн байх. Гэхдээ өнөөдрийг хүртэл хуримын талаарх ганц мэдээлэл байхгүй байна. зөвхөн хуримаа хийсэн гэх үг л бидэнд сонсогдож байгаа?

 

-Мэдэхгүй юм. Намайг хуримаа хийхийг сонсоод хэдэн залуугийн сэтгэлд хар үүл бий болсныг мэдэхгүй байна. Нэг сонирхолтой зүйлийг хийхэд хуримаа хийгээд удаагүй байхад нэг эр утсаар нөхрийг минь заналхийлсэн гэж сонссон. Тэр залуу нөхөрт минь юу гэж хэлсэн, хэн байсныг би мэдээгүй л дээ. Теру надад хэлээгүй. Би мэдэхийг их хүссэн ч хэлээгүй. Яахав ээ хувийн амьдралаа хамгаалах миний үүрэг. Би үүргийнхээ дагуу л хувийн амьдралаа хамгаалж явна. Хуримын ёслол минь гайхалтай болсон. Хэзээ ч мартагдашгүй. Зүгээр л хуримынхаа талаар нууцлахыг хүссэн. Манай гэрт хуримын зураг их бий. Гэхдээ би энэ зургуудыг насан туршдаа бусдаас нууцалмаар байна.

 

-Яагаад?

 

-Шалтгаан гэх зүйл байхгүй.

 

-Теру та хоёрыг болздог байхад таныг жирэмсэн хэмээн хэвлэлүүд байнга мэдээлдэг байсан.

 

-Хэрэв амьдралд минь ямар нэгэн шинэ хүн тэр дундаа хүүхэд нэмэгдэхээр болвол би тэр мэдээллийг уулын орой дээр зогсож байгаад хашгиран зарлахад ч бэлэн байна. Тиймээс та бүхэн минь тэвчээртэй байх ёстой.

 

 

-Та кино урлагаас авсан хамгийн гайхалтай мэдрэмж?

 

-Шагнал авах, улаан хивсээр алхах үед өөрийгөө их гайхалтайгаар төсөөлдөг.

 

-Та “Найзууд” киногоор олны танил болсон. Энэ хугацаанд маш олон бүтээлд тоглосон. Өнөөг хүртэл “Оскар”-ын эзэн болоогүй байна?

 

-Өөрийгөө өөрчлөхөд минь энэ кино их тус болсон. Киноны эхэн хэсэгт гол дүрийн эмэгтэй эр хүний хараат байхыг хүсэхгүй байгаа нь илт харагддаг. Энэ бол өнөөгийн амьдралын үнэн дүр төрх. Би ч бас тэдний нэг. Тиймээс ч хайр сэтгэлийн харилцааны тухайд туршлага суухад надад энэ кино их тус болсон. Тиймээс энэ киноныхоо мөч бүхэнд би хайртай. Мэдээж хэрэг жүжигчин бүхэн энэ шагналын эзэн болохыг мөрөөддөг байх. Би ч гэсэн хүсч байна. Бүх л эмэгтэйчүүд тэр үдшийн хатан байхыг хүсдэг.

 

-Кино урлагаас залхсан үе бий юу?

 

-Байхгүй. Би кино урлагт хайртай. Кино урлаг намайг далавчтай болгосон. Би энэ далавчийнхаа ачаар их өндөрт нисч байна.

 

-Таныг хэн нэгэнтэй харьцуулахад уур тань хүрдэг үү?

 

-Мэдээж хэрэг. Бүх зүйл нь өөр хоёр хүнийг харьцуулж, шүүмжлэх нь тэнэг хэрэг.

 

-Та өөрийгөө гурван үгээр тодорхойлооч?

 

-Хөгжилтэй, найрсаг, эмзэг. Миний төлөө олон зуун хүн анхаарал тавьж байгааг мэдэхэд сайхан байдаг юм. Би цаг үргэлж өөрийгөө хайр дурлалын асуудалд одтой нэгэн гэдгээ мэдэрдэг. Тэгж харагдахгүй байж магадгүй л дээ.

 

-Тун удахгүй АНУ шинэ ерөнхийлөгчтэй болно. Таны сэтгэл хөдөлж байна уу?

 

-Тиймээ. Хэн ялалт байгуулах нь олон улсын анхаарлыг татаж байна.

 

-Та хэнийг дэмжиж байна?

 

-Хилари Клинтон. Энэ улс эмэгтэй удирдагчтай болох цаг ирлээ. Эмэгтэйчүүд агуу гэдгээ энэ сонгуулиар батлах хэрэгтэй. Гэхдээ энэ бол миний сонголт

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин