ОУВС-гаас тавигдах нөхцөл хөнгөрсөн байна
2016-11-07

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн ахлагч Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг хэлэлцлээ. Засгийн газраас виксель, концессийн гэрээгээр хийсэн ажлуудыг шалгаж цэгцлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ сардаа багтаад ажлын хэсэг шалгалт хийж, дүгнэлтээ гаргах үүргийг өгсөн.  Мөн ОУВС-гийн Стэнд бай хөтөлбөрт хамрагдах асуудлыг Ерөнхий сайдыг томилолтоос ирсний дараа тодорхой асуухаар боллоо хэмээсэн юм. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-ОУВС-гийнхан манай улсад ямар шаардлага тавьсан бол?

 

-Бид энэ удаагийн төсвийг эдийн засгийн бодит боломжид тулгуурлаж хэлэлцээд явж байна. ОУВС-гийнхан байнгын хороодын дарга нартай уулзаад явсан байна лээ. ОУВС-гийн зүгээс  2008 онд тавьж байсан шаардлагуудаасаа нөхцөл нь хөнгөрсөн байна гэж гишүүд үзсэн. Энэ хөтөлбөрт хамрагдаад явах боломж байгаа юм байна. Тиймээс 12 дугаар сард дахин ирж хөтөлбөрүүдийнхээ ерөнхий нөхцөлийг хэлэлцэж болох юм гэсэн байна лээ. Санхүүгийн эх үүсвэрүүдийг бий болгох чиглэлд хамтарч ажиллах боломжтой гэсэн чиглэл өгчээ.

 

-Эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээлэл сонссон гэсэн. Улаанбаатарын утааг бууруулахад ямар арга хэмжээ авч ажиллах бол?

 

-Хүйтний энэ улиралд ханиад томуу ихэсдэг. Ялангуяа хүүхэд багачууд  ханиад тусах нь их байдаг. Тиймээс энэ чиглэлд ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл сонссон.

 

-Ирэх оны төсөвт яамдын урсгал зардал нэмэгдсэн байна. Хямралын үеийн төсөв мөн үү?

 

-Энэ удаагийнх амаргүй төсөв. Урсгал зардал нэмэгдсэн нь бүтцийн өөрчлөлттэй холбоотой. Яамдыг нэгтгэсэн, 3 төсөвтэй явж ирсний нэг болгосон. Энэ бүхнийг нэг төсөвтэй болгосноор зарим нэг сайдуудын багц нэмэгдсэн. Бид ирэх онд шинээр барилга барихгүй гэж шийдсэн. Бид олон улсын хөнгөлөлттэй зээл, гаднын банк гээд ярихаар “Bank of China”-г ярьдаг. Гэтэл олон хувилбар яригдаж байгаа. Бид ойрын үед хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг өөрчилж, хөрөнгө оруулалт татах тухай судалж байгаа. Эдийн засгийг сайжруулахын тулд нэлээн хатуу сахилга дэг журамтай байж санхүүгийн хямралаас гарна.

 

-Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрт казино байгуулах асуудал тусгагдсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

 

-Хямралаас гарах төлөвлөгөөнд казино, морин тойруулга барих асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Дэлхий нийтийн хэрэгжүүлдэг зүйлийг Монголд ч хэрэгжүүлж болно. Гэхдээ хуулиар хязгаарлаж өгнө. Тухайлбал, казино байгууллаа гэхэд монголчууд орохгүй. Зөвхөн гадаадынхан ордог байхаар хуулийн зохицуулалт хийж болно.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
МАН-ы хэвлэлийн төлөөлөгч:
Тархины тураалтангуудаа, сонсож бай. Төгрөг тараах л болно. Төгрөг эмиссээр гаргаад, өр тавьж байгаад тараах болно. Бид засгийн эрх аваад Насны хишиг, Цалинтай ээж, Оюутны зээл гэх мэт олон халамжийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Та нарыг мөнхийн залхуурал, ядууралд байлгахын тулд бид халамж байнга тараах болно. АН- ы авилгачид ч бас ингэж байсан. Манай хоёр намын толгойлогч Элбэгдорж, М.Энхболд хоёр Эрдэнэтийн эзэн болсон. Та нар зүгээр хэзээ шинээр ямар халамж гарах бол, хаанаас нэмж өр тавих бол, аль уурхай газраа харь улсад өгөх бол гээд чихээ тавиад залхуураад, архидаад, садарлаад сууж бай.
2016-11-08
Сайн байна:
Жуулчинд зориулсан казино ажлын байр бай Болгоно . Доллар орж ирнэ
2016-11-07