Баянзүрх дүүрэгт 24 тонн цас хайлуулах бодис цацжээ
2016-11-07

 

Нийслэлд орсон цаснаас үүдэлтэй халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Тамгын газар болон Нийтлэг үйлчилгээний газруудаас нийт 24 тонн цас хайлуулах бодис, 28 тонн давс цацжээ. Цас хайлуулах бодисыг Энхтайваны өргөн чөлөө, Доржийн гудамж, Намьяанжугийн гудамж болон замын хөдөлгөөн ихтэй, халтиргаа гулгаа их үүсдэг хэсгүүдэд цацсан байна. Нийтлэг үйлчилгээний газруудаас нийт 159 ажилтан 11 машинаар нийтийн эзэмшлийн зам, талбайн цасыг цэвэрлэлээ. Мөн амралтын өдрүүдэд орсон цасыг хайлуулах бодис цацах болон цэвэрлэх ажилд дүүргийн Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс хариуцлагатай жижүүр хяналт тавьж ажиллан, нөхцөл байдлын мэдээллийг цаг тухай бүрт нь Шуурхай удирдлагын төвд мэдэгдэж ажилласан байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Zever hotiin dargatai holbootoi shyy ene asuudal, ter dargiig ene gazruudaaraa yav gej heleech setgyylchidee !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-11-08
Иргэн:
Өнгөрсөн 4 жил жолооч бид өвлийн замд санаа зовохгүй явж иржээ, харин одоо санаа зовох байтугай юм болоод байна. Өчигдөр нисэхээс Сонсголонгийн гүүр үрүү уруудсан чинь зүгээр л мөсөн зам. Нөгөө шуурхай алба уруу л хэлэх гэсэн чинь утас нь төлбөр хийгээгүй гээд хаалттай. Нэг иймэрхүү л хотын ажил явж байна даа.
2016-11-08
irgen:
Hotiin darga ene hymyysee hardaa yamar bagajaar zas zeverlej baina, hyrzeer zeverledeg zag ongorsoon, naad hymyysee Zeverlegeenii mashin technikeer hangaach, zas tyrdeg mashin geh met olon asuudal baina, dundad zuunii yees salah boloogui yu ????
2016-11-07