Д.Батбаяр оффшор дансны асуудлаар мэдээлэл хийнэ
2016-11-08

09.00 цагт: "Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох нь" сэдэвт бүсийн семинар Засгийн газрын III байрны 401тоот хурлын танхимд болно.


10.00 цагт: Ахмад сэтгүүлч, судлаач Г.Гонгоржав өвөрмөц содон чулууны цуглуулгаа Үндэсний музейд  дэлгэн үзүүлнэ.  Утас: 99195447, 99296481


10.15 цагт: Турк улсын Измир хотноо болсон энэ жилийн Өсвөр, Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах даамын тэмцээнд амжилттай оролцсон манай улсын баг тамирчид эх орондоо ирнэ. Манай улсаас энэ удаагийн ДАШТ-д нийт 27 тамирчин 8 насны ангиллын тэмцээнд оролцож, 100 буудалт даамын үндсэн төрөлд алт, мөнгө, хүрэл тус бүр 1, Блиц төрөлд 1 алт, 2 хүрэл, Турк даамын төрөлд 5 алт, 7 мөнгө, 1 хүрэл нийт 19 медаль хүртэж, бахдам сайхан амжилт гаргасан байна.


10.30 цагт: "Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн"-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан АН-ын Гүйцэтгэх зөвлөлд өгөх шаардлагын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.


10.30 цагт: Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл болон тус байнгын хорооны гишүүд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцана.


11.30 цагт: Кёкшүзан Д.Батбаяр оффшор дансны асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх асуудлаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 325044 99931267


11.00 цагт: Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан яруу найрагч Ц.Хулан зохиолыг нь бичиж, найруулагч Б.Баатарын дэглэж буй “Монгол ардын суут” баримтат драмын жүжгийн хэвлэлийн бага хурал Хүүхэлдэйн театрт болно. Хэвлэлийн бага хуралд МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан, найруулагч МУУГЗ Б.Баатар, хөгжмийн зохиолч МУУГЗ Т.Сэр-Од болон гол дүрийн жүжигчид оролцоно. Утас: 96637501


11.00 цагт: Ганга нуурыг сэргээх арга хэмжээ авах, Ганга нуурын ойр орчмын байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулж байна. Утас: 99174962,99989545, 99234708


11.30 цагт: Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдээс эхлээд дунд болон их, дээд сургуулийн сурагч, оюутнууд, ард иргэдэд газар хөдлөлт, үер, гал түймэр зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах зөв дадлыг эзэмшүүлж, насан туршийн мэдлэгийг олгох “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв” -ийн нээлт болно. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болон БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцоно. Утас: 99007969, 99249813


16.00 цагт: Эрүүл Мэндийн Яам, Үндэсний Статистикийн Хороо, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв хамтран Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэгтэйгээр 6 сартайгаас 35 хүртлэх насны хүн амын улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын түвшин тогтоох судалгааг энэ оны 11-12 дугаар сард орон даяар зохион байгуулах гэж байна. Утас: 99179899 95929696

Shuud.mn
Сонин хачин