Ипотекийн зээлийн журам шинэчлэгдлээ
2016-11-08

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг шинээр баталжээ.

 

Тодруулбал, ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлэхээр болсон байна.​ Тухайн сардаа хэдий хэмжээ эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэх юм. Монголбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг банкинд мэдэгдсэнээр банкууд зээлийн шийдвэрээ гаргаж  зээл олгосны дараа Монголбанк мөнгийг нөхөж олгох юм.

 

Мөн зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, өмнө нь ямар нэгэн ипотекийн зээлд хамрагдсан бол зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа дараагийн зээлдээ хамрагдах боломжтой аж.  Түүнчлэн хугацааг  30 хүртэлх жил, урьдчилгаа төлбөрийг  мөн 30 хувиар тогтоож, зээлд хамрагдах орон сууцны талбай 80 ам.метрээс ихгүй байхаар заасан байна.

 

Шинэчилсэн журмыг эндээс үзнэ үү. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
80mkv iin hyazgaariig chuluuluuchee. arai gej shiidver garhiig huleej undur huu tuluud goridood yavj bhad. arai ch dee neeree
2016-11-08
эмэгтэй:
журам өөрчлөгдлөө л гэх юм орон сууцны зээл аваад 5-с дээш болж байгаа иргэдийг автоматаар шилжүүлээчээ.
2016-11-08
zochin:
talbain hemjeeg 100m2 bolgono geed hoshgoruulaad bsan yasan be. 80 m2 l bnadaa. hudalch malnuud
2016-11-08