Хямд валют хэрэгтэй байна

img

УИХ-аар  Төрөөс 2017 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай зарим зүйлийг тодрууллаа.

 

-2017 оны төсөв, мөнгөний бодлоготой хэр уялдсан бэ?

 

-2017 оны улсын төсөв, төрөөс хэрэгжүүлэх мөнгөний бодлого хоёр хоорондоо уялдаатай байгаа. Бид хамтарч ажилласан. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга гэсэн 3 гишүүний бүрэлдэхүүнтэй. Бид Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээрээ 2017 оны улсын төсөв, төрөө мөнгөний талаар баримтлах бодлогыг ч ярьж, байр сууриа нэгтгэсэн.

 

-ОУВС-гийн ажлын хэсэг манайд ажиллаад буцсан. Ямар санал зөвлөгөө хэлж байна вэ?

 

-ОУВС-гийн ажлын хэсэг энэ 7 хоногт буцлаа. Энэ нь  хэлэлцэээрийн ажлын хэсэг биш. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдалтай танилцах, тогтвортой мэдээлэл авах, цуглуулах зорилготой ирсэн. Бид ажлын хэсэгтэй бүхий л боломжтой аргаар ажиллаж, мэдээллээ өгсөн. Ажлын хэсгийнхэн Захирлуудын зөвлөлдөө Монгол орны талаар мэдээллээ танилцуулах ёстой. Үүний дараа Монгол Улсын Засгийн газартай ОУВС цаашид хамтарч ажиллахаар бол  хэлэлцээрийн ажлын хэсэг ирнэ. Хэлэлцээрийн ажлын хэсгийг  12 дугаар сарын эхээр ирэх болов уу гэж харж байна. Хэлэлцээрийн ажлын хэсэгтэй ярилцаад  төслөө ОУВС-гийн зөвлөлөөр оруулна. Үйл явцад цаашид үргэлжилвэл төсөл хөтөлбөр 2017 оны эхээр хэрэгжих байх.

 

-Валютын ханшийн өсөлтийг хэрхэн  барих вэ?

 

-Валютын ханшийн өсөлт бидний санааг зовоож байна. МАН-ын бүлгийн хурлаар гишүүд энэ талаар ярьж байна. Валютын ханшийг цаашид барихын тулд их хэмжээний нөөцтэй байх ёстой. Бид валютын ханшаа барихын тулд урсгалыг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах ёстой. Саад болж байгаа асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Мөн  экспортын орлогоо нэмэгдүүлж, бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж байж валюттай болно. Валютын ханш өсч байгаа явдал импортыг тодорхой хэмжээгээр хязгаарладаг, экспортыг нэмэгдүүлдэг чухал ач холбогдолтой зүйл. Бидэнд урт хугацаатай, бага хүүтэй хямд валют хэрэгтэй байна. Энэ мэтчлэн валютын нөөцөө цаашид нэмэгдүүлэхээр ярьж байна. Ханшийг захиргаадалтын аргаар хатуу барьж болохгүй. Эдийн засгийн нөхцөл амаргүй байна. Өнгөрсөн жилүүдэд маш их хэмжээний монгол төгрөг хэвлэж гаргажээ. Тэр мөнгө зах зээлд байгаа.

 

-Валютын ханшийн өсөлтийг бууруулах боломж байгаа юу?

 

-Өнөөдрийн тухайд ямар нэг зүйлийг амлах боломжгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол эдийн засагт валютын урсгал бий болгохын төлөө ажиллахаар санал нэгдлээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хурдаа нэмэгдүүлэх шаардлагатай.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
MAN-YN POPULISTUUD IIM L MAL , TENEGUUD DEE ,,, UKHAAN NI ULS ORNOO AWCH YAWAKH KHEMJEEND KHUREEGUY LALARUUD
2016-11-09
Зочин:
Валютын ханшийг буулгах арга хэмжээ авна гээ л хэлсэн бол зах зээлд бас доргио өгөх байлааа үг нь үнэ цэнэтэй гэдгийг мэдхэргүй л байна дааа
2016-11-08
Hmmmmm:
Ystoi nam aas tsaasgui Usan tolgoit bn DAA CHAABAAS nam nam geneeeeee Zailuul !!!!
2016-11-08
ha ha:
энэ МАН МАН гээд байх юм. Бүтэхгүй нөхөр байна шүү
2016-11-08
zochin:
Ene chadahgvie solli
2016-11-08
sdaf:
хммм хямд валют байдаг билүү...хамгийн хямд нь төгрөг болцын биш үү
2016-11-08