Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэнгүй
2016-11-08

 

Австралийн Засгийн газар бэлгийн цөөнх гэгддэг ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгох талаар санал гаргасан ч дэмжлэг аваагүй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг саналыг парламентын дээд танхим хүлээн авахаас татгалзжээ.

 

“Санал хураасан бол илүү хялбар байх байсан” хэмээн парламентын гишүүн Пенни Вонг хэлжээ.

 

Австралийн зарим мужид ижил хүйстнүүдийг гэрлэхийг зөвшөөрдөг билээ. Гэхдээ тэднийг албан ёсоор гэрлэсэн хэмээн үздэггүй учир хүүхэд үрчлэхийг хориглосон байна.

 

Иргэд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөхийг шаардаж, санал асуулга явуулж буй юм. Санал асуулгад оролцсон иргэдийн ихэнх  нь “ижил хүйстнүүд бусдын адил эрх тэгш амьдрах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

 

Харин эрх баригчдын санал болгоод буй уг саналыг сөрөг хүчин болон дэмжигчид хүчтэй эсэргүүцэж буй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Hmmmmm:
Bugdiig n buuduul taarna har hogiiiiiiiin amitad shit!!!!!!!
2016-11-08