49 хувийн санхүүжилт шийдэгдээгүй байна
2016-11-08

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хэрэгжилт, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажлын явц, байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээллийг сонслоо.  Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг УИХ 2013 онд баталсан. Энэ хүрээнд  Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн баталжээ.  Иргэний нисэхийн салбарын бүтцийн өөрчлөлтийг Засгийн газрын шийдвэрийн дагуу хийсэн байна. Олон улсын нисэхбуудал, агаарын новигаци зэргийг хувьчилж үл болох төрийн өмчид оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Орон нутгийн нисэх буудлуудын үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөөр холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ.  Агаарын хөлгийн насжилт 2020 оноос эхлэн 20 жилээс дээшгүй байх зорилт тавьжээ.  Өнөөдрийн байдлаар МИАТ компанийн онгоцны дундаж наслалт 7.5 жил, хувийн авиа компаниудын онгоц санхүүгийн чадамжаас хамааран 24-26 жилийн насжилттай байгаа аж.

 

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал барьж байгаа. Шинэ нисэх буудлыг төлөвлөгөөний дагуу ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа барилгын ажлын явц 99 хувьтай байгаа гэнэ. 2017 оны нэгдүгээр сар манай талд хүлээлгэн өгөх юм байна.   Шинэ нисэх буудлын менежмент төслийг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг 34.9 сая ам.доллар байхаар Японы тал тусгажээ. Үүнээс Монголын талын 49 хувь буюу 17.1 сая ам.долларын  санхүүжилт гарах гарцыг хийжээ. Тиймээс шинэ нисэх буудлын барилгын ажил  хоёр сарын дараа ашиглалтад орох үед  менежментийг хэрэгжүүлэх компанийг байгуулах, Монголын талын 49 хувьд ногдох хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх шаардлагатай ажээ.  ЗТХ-ийн сайд Д.Ганбат мэдээлэл хийснийхээ дараа байнгын хороодын гишүүдэд хариулав.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Агаарын орон зайг ашиглаж орлого олох боломж хэр вэ?

 

-Агаарын орон зай сийрэг. Орон зайн давуу байдлаа ашиглаад валют олох боломж байгаа нь үнэн.  Агаарын орон зайн зайг багасгаж 90 км-ыг 30 км болгосоноор онгоцны тоо 9.3 хувиар нэмэгдсэн. Энэ хэмжээгээр валют нэмэгдсэн.  Хөрш  зэргэлдээ Хятад улсад  3000 гаруй агаарын нисгэгч шаардлагатай байдаг байна. Япон зэрэг улсууд манай агаарын орон зайг ашиглаж, бага оврын онгоцны нисгэгч  бэлтгэх боломж байдаг юм.

 

Бид агаарын орон зайгаа ашиглаж валютын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор дэд сайдаараа ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Бид  Хятадтай энэ талаар хамтарч, хаалгаа нээвэл Европыг чиглэж байгаа Солонгос болон Японы онгоцууд манай улсын зүүн талаар дайран өнгөрөх боломжтой. Өнөөдрийн байдлаар жилд 90 мянга орчин онгоц  өнгөрч байна. Энэ тоог бид 100 мянга руу дөхүүлэх зорилт тавиад ажиллаж байна.

 

УИХ-ын гишүүн Н.Чинзориг:

 

-Бодлогын бичиг баримтын хэрэгжилт ямар байна вэ? Монголын талын шинэ нисэх буудал ашиглалтад орвол Монголын талын 49 хувийн санхүүжилт шийдэгдсэн үү? Та ЗТХ-ийн сайдаар томилогдсоноос хойш иргэний нисэхийн байгууллагуудад томилгоо хийв үү? ИНЕГ-ын дарга таны удирдлагад орохгүй, дээгүүр толгойлж байна гэсэн яриа байсан. Энэ талаар тайлбарлахгүй юу?

 

-Бодлогын баримт бичиг батлагдаад 3 жил болж байна. Агаарын болон төмөр замын тээврийн бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Иргэний агаарын тээврийн бодлогын баримт бичигт ойрын үед өөрчлөлт оруулна. Ингэхгүй бол 2020 онд гүйцэтгэл гаргахдаа баахан биелэгдээгүй  асуудалтай тулгарна. Иргэний агаарын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслөө боловсруулаад явж байна.  Шинэ нисэх буудлын концессийн 49 хувийг хэрэгжүүлэхийн тулд манай тал 17.1 сая ам.долларыг гаргах ёстой. Санхүүжилтийн асуудал нь шийдэгдээгүй байна. Бид Японы талтай хэлэлцээр хийж, зээл авах асуудал байгаа. Тиймээс төсөвт тусгагдаагүй байна. Зам, тээврийн салбарт бүтэц хийсэн. Иргэний нисэхийн салбарт мэргэжлийн боловсон хүчнээр хангах бодлогыг барьж ажиллаж байгаа. Удирдах, удирдуулах ёс манай салбарт хэвийн үргэлжилж байгаа гэж би бодож байна. Танд ИНЕГ-ын дарга миний толгой дээр алхаж байна гэж яриагүй.  Бондын хөрөнгөөр авсан онгоцны эргэн төлөлтийн санхүүжилт хүндрэлтэй байгаа. Мэдэгдлүүд ирснийг Засгийн газартаа уламжилсан.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Шинэ нисэх онгоцны буудлын барилга 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад орохоор төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр манай талын 49 хувийн санхүүжилт шийдэгдээгүй байгаа нь ямар учиртай вэ?

 

-Шинэ нисэх онгоцны буудлын менежментийн 49 хувийг хариуцаж хийх үүрэг хүлээж байгаа. Өнөөдрийн байдлаар хэлэлцээр эхлээгүй байна. Хэлэлцээр эхлэхээр тодорхой болно.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Unen ug:
Zeel avahaas oor yum meddeg yum uu. Naad niseh barij baigaa mongo chini Japanii zeel shuudee. Avsan zeelee yaag gej baij bas l zeel yarij baina.Zeelguigeer salbaraa avaad yavj chadahgui bol yund said boldog yum. Mongoo oorsdoo hiij buteej bosgoj chadahgui bol shine yum hiih gej hooson hoortsogloh hereggui shuudee
2016-11-09
Чулуун:
Миний мэдэх Ганбат Эрдэнэтэд шахааны бизнесэрхлэж төрийн мөнгийг хулгайлаж сурсан нөхөр хүүхэд нь том ярьсан хулгайч бий
2016-11-09
Чулуун:
Миний мэдэх Ганбат Эрдэнэтэд шахааны бизнесэрхлэж төрийн мөнгийг хулгайлаж сурсан нөхөр хүүхэд нь том ярьсан хулгайч бий
2016-11-09
Зочин:
АЯАЯАЯАЯ МУУ ДУНКУУ !!!! УХСЭНЭЭ ХИЙГЭЭД НИСЭХ БУУДАЛ ХУВЬЧЛАХ ГЭЭД БГАА ИЗДАВЭЭ????
2016-11-08