АТГ-ынхан орон нутагт ажиллана

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг маргаашнаас эхлэн орон нутагт ажиллах юм байна. Нийт долоон ажлын хэсэг гарч, энэ сарын 28 хүртэл орон нутагт ажиллаж,
- Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албанд иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах;
- Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд /Ажлын алба/-тэй уулзалт зохион байгуулах;
- Бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах;
- Өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэх;
- Иргэдээс төсөөллийн судалгаа авах;
- АТГ-ын хэвлэмэл хуудас, танилцуулга болон бусад авлигын эсрэг сурталчилгааны материал түгээх аж.
Ажлын хэсгүүдийн ажиллах хуваарь
|
№
|
Ажлын хэсгүүд
|
Ажиллах аймаг, сум
|
Ажиллах хугацаа
|
| 1 | Ажлын хэсэг-1 | Зүүнхараа | 2016.11.09-11.10 |
| Дархан-Уул | 2016.11.11-11.13 | ||
| Сэлэнгэ | 2016.11.14-11.16 | ||
| Хөтөл | 2016.11.17 | ||
| Булган | 2016.11.18-11.20 | ||
| 2 | Ажлын хэсэг-2 | Дундговь | 2016.11.09-11.11 |
| Цогтцэций | 2016.11.12-11.13 | ||
| Ханбогд | 2016.11.14-11.15 | ||
| Өмнөговь | 2016.11.16-11.19 | ||
| Өвөрхангай | 2016.11.20-11.23 | ||
| Хархорин | 2016.11.23 | ||
| 3 | Ажлын хэсэг-3 | Баянхонгор | 2016.11.14-11.16 |
| Говь-Алтай | 2016.11.18-11.21 | ||
| Завхан | 2016.11.23-11.25 | ||
| Тосонцэнгэл сум | 2016.11.27-11.28 | ||
| 4 | Ажлын хэсэг-4 | Архангай | 2016.11.10-11.12 |
| Хөвсгөл | 2016.11.14-11.16 | ||
| Орхон | 2016.11.17-11.19 | ||
| 5 | Ажлын хэсэг-5 | Говьсүмбэр | 2016.11.09-11.11 |
| Дорноговь | 2016.11.14-11.16 | ||
| Замын-Үүд | 2016.11.17-11.18 | ||
| Төв | 2016.11.19-11.21 | ||
| 6 | Ажлын хэсэг-6 | Хэнтий | 2016.11.14-11.16 |
| Дорнод | 2016.11.18-11.21 | ||
| Сүхбаатар | 2016.11.22-25 | ||
| 7 | Ажлын хэсэг-7 | Ховд | 2016.11.11-11.14 |
| Баян-Өлгий | 2016.11.16-11.18 | ||
| Увс | 2016.11.21-11.23 |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ