Т.Энхжин, Д.Биндэръяа нар медалийн болзол хангалаа
2016-11-09

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо 4 жил тутам зохиогддог "Memoriad-2016" оюуны олимп үргэлжилж байна. Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт тус тэмцээнд оролцож буй.

 

 

"Memoriad-2016" оюуны олимпийн эхний  төрөл болох "Хурдны хөзөр"-ийн дүн гарсан байна. Хоёр оролдлогын хамгийн сайн хийсэн үзүүлэлтээр байр эзлүүлэх бөгөөд манай анхны медалийн болзлыг ОУ-ын Мастер Т.Энхжин хангалаа. Тэрбээр нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 27 секундэд дарааллаар нь тогтоон алдаагүй нэрлэж, хүрэл медалийн болзлыг хангасан байна.

 

Мөн хоёр дахь төрөл болох цээж бодолтын "Mental Multiplication" буюу 8 оронтой 2 тооны үржвэрийг олох нийт 10 бодлогыг 7 минутад бүгдийг нь алдаагүй цээжээр бодсоноор Д.Биндэръяа оюуны олимпийн мөнгөн медаль хүртлээ.

 

Энэ төрөлд бага насны тамирчид оролцсон бөгөөд Б.Хангал 9 бодлого алдаагүй бодсоноор 5 дугаар байрт, Б.Энхлүүн 8-р байрт оржээ. 

 

Тус тэмцээнд 27 орны 167 тамирчин насны ангилал харгалзалгүй ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын нийт 13 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин