Өрхийн эмнэлгийн дарга эрх мэдлээ хэтрүүлжээ
2016-11-09

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс анхан шатны эмнэлэг төлбөр, хураамж авсан асуудлыг судалж, нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ. 

 

Тус төв нь дотоод журамдаа иргэд, үйлчлүүлэгчдээс 13 төрлийн төлбөр, хураамж авахаар заасан бөгөөд төлбөрт үйлчилгээг байгууллагын дотоод журмаар зохицуулсныг хянан үзэхэд АМ-13 дугаар маягт, эмчлүүлэгчдийн картыг иргэдэд 500 төгрөгийн төлбөртэй хүргэж байгаа нь Эрүүл мэндийн сайдаас баталсан нийтлэг үйлчилгээ үзүүлэхэд төлбөр авахыг хориглох журмыг зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга эрх хэмжээгээ хэтрүүлж, Эрүүл мэндийн сайдын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

 

Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар хандсаны дагуу нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар хууль зөрчсөн буруутай этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хөөрхийдөө АТГ өрхийн 500 төгрөг шалгадаг газар болждээ 2- төрөхийн зөвлөх нэртэй Оюунцэцэг эмч хандив нэрээр ажилчдаасаа 500,000 төг авч ,харвяалалын бус төрөх эхчүүдээс 120,000 төг өөрөө шууд авдаг юм бналээ үүнийгээ шалгаач
2019-12-05
Бат:
АТГ өрхийн эмнэлгийн хүрээнд л ажилладаг болоо юу? Сайд дарга нарын илт булхай дэндүү байна цаана чинь, өрхийн эмнэлгийн дарга албан тушаалтан бишээ? айл өрхүүдэд вакцин,урьдчилан сэргийлэлт хийдэг зарц хөөрхий?? тэднээр бүү оролд? 500 төгрөг аваг цаашаа,цалин нь бага юм? Том жмнэлгүүдийн том хагалгааны авилгал харин өндөр шүү??
2016-11-17
Зочин:
ойр зуурын ханиадны эм бичихээс хэтрэхгүй мэдлэг чадвар муутай дамжуулагчийн байранд зогсож байгаа өрхийн эмнгэлэг гэж байхын хэрэг байна уу Эрхтэн бүрээр нь ийш тийш нь явуулсаар байтал өвчтөний бие гүйцэхгүй нь бололтой очсон эмнэлэг бүр нь оочир чирэгдэл ихтэй Ямар ч эмчилгээ хийгээгүй байж нэг хүнийг олон удаа үзсэн тоо дээшээ явдаг нь нууц биш Эхо шинжилгээ гэж мөнгө хурааж аваад ямар ч баримт өхгүй байгаа нь эмч нарын халаасыг зузаалж байгаа хэрэг бусуу Төрөөс өчнөөн зуун тэрбум төг төсөвлөгддөг ч тэр нь элсэнд асгасан ус шиг замхарч жирийн иргэдэд эмчилгээ нь хүрэхгүй байна Төр засгийн анхааралд ард түмний эрүүл мэнд нэн тэргүүнд тавигдах байтал ашиг хөөсөн хувийн компаниудад тэдний эрүүл мэндийг даатгаж байгаа нь ямар бодлого вэ ЭМЯ гэж нүсэр аппарат ажиллаж байгаа хирнээ гаднаас эм оруулах асуудлыг гартаа авахгүй байгаа нь өөрсдөө энэ бохир бизнест холбоотойг харуулж байгаа хэрэг Эрүүл мэндийн салбарын гаж тогтолцоог үндсээр нь өөрчлөх цаг болсон байлтай
2016-11-10
Зочин:
Бүх өрхийн эмнэлгүүд адил тарифаар авч байгаа. Жирэмсний карт эх хүүхдийн дэвтрийг их үнэтэй олгож байгаа. Үүнийг сайн хянаххэрэгтэй.
2016-11-09
Дорж:
БГ дуургийн энхт ерхийн эмнэлэгийг бас шалгамаар бна,дээрхийн адил уйл ажиллагаа едер бур явуулж бгаа шуу дээ
2016-11-09