2017 оны улсын төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
2016-11-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.2 хувийн ирцтэй эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг  танилцуулав. Чуулганы хуралдааны эхэнд  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэх юм.

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Т.Аюурсайхан “Ирэх онд хувьчлах  төрийн өмчийн жагсаалтын хэлэлцүүлгийг хойшлуулах хэрэгтэй. Ирэх онд хувьчлах жагсаалтад орсон Монгол шуудан компанийн 51 хувийг төр хяналтандаа авах хэрэгтэй. Шуудангаар дамжиж төр, аж ахуй нэгж, хувь хүний нэр хүндэд халдах тохиолдолд олон улсад байдаг” хэмээлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин