2017 оны улсын төсвийг баталлаа
2016-11-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь өгөөд 40 хувьд нь хэдэн жилийн дараа олгож байна. Үлдсэн хүүхэд хэдэн жилийн дараа хэдэн төгрөг авах вэ? Улс төрийн намууд олон жил хүүхэд бүртээ мөнгө өгөөд явсан. М.Энхболд дарга аа таны бөмбөг  “Хүүхдийн төлөө за гэж хэлье” гэдэг дуу олон жил явсан. Харин одоо зарим хүүхдүүд мөнгөө хэдэн жилийн дараа авах вэ?

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

 

-Хүүхдийн мөнгийг тэтгэмж болголоо гээд байх юм. Та бүхний асуултад хариулахаар эргээд өмнөх парламенттай холбоотой тайлбар хийх болоод байна. Хүүхдийн мөнгийг өгч байгаа. Үлдсэн хүүхдүүддээ 2 жилийн дараа хийнэ. Та нар улс төрөө өөр газар хий.

 

Гишүүд асуулт асууж дууслаа.  Ингээд 2017 оны улсын төсвийг гишүүдийн 92.3 хувийн саналаар баталлаа.  Мөн Авилгын тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай   зэрэг дагалдах хуулийг баталсан юм.

 

Ирэх 2017 онд зэсийн баяжмалын экспортоос төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын 3 хувиас давахаар байгаа тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу зэсийн үнийг тэнцвэржүүлсэн журмаар тооцжээ.  Ирэх оны төсөвт 1 тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 4,599.0 ам.доллар, зах зээлийн үнийг 4,800.0 ам.доллар байхаар тооцож, Тогтворжуулалтын санд 7.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2017 онд тухайн жилийн ДНБ-ий 9.9 хувиас илүүгүй байх юм.

 

Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн төслийг тооцоход нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбумтөгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь болохоор байна.  Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн хувь тухайн жилийн өмнөх 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх. Монгол Улсын 2016 оны эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.0 хувьтай, 2005-2016 оны эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дундаж 22.5 хувьтай тус тус гарсан байна. 2017 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 8,564.0 тэрбум төгрөгөөр тооцож, нийт зарлагын өсөлт -11.7 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-д заасан тусгай шаардлагыг хангаж байгаа аж. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т заасан Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь 2017 онд ДНБ-ий 85.0 хувиас хэтрэхгүй байх юм.

 

Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсөлд туссанЗасгийн газрын шинээр авах зээл, гаргах үнэт цаас, өрийн баталгаа, тэдгээрийн эргэн төлөлт болон Засгийн газрын өрийн удирдлагын бодлого, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээг оруулан тооцсоноор 2017 оны эцэст Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг ДНБ-д харьцуулсан харьцаа нь 84.8 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байна гэж хууль боловсруулагчид үзжээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Dave Radband:
Сэргээх шидтэн MAYE MUSK КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭРЭЭР ТА АЮУЛГҮЙ БАЙЖ, алдагдсан хөрөнгө, түрийвчний хаягаа нөхөж авах боломжтой. Хэдэн жилийн өмнө би эргэлзээтэй крипто хөрөнгө оруулалтын платформ ашиглан криптовалютад хөрөнгө оруулалт хийхээр уруу татагдаж, аймшигтай алдаа хийсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам би хөрөнгө оруулалтаа шалгадаг байсан, учир нь энэ нь өдөр бүр өсөх байсан ч төлөхгүйгээр мөнгөө гаргаж чадахгүй байв. илүү их мөнгө, энэ нь намайг нийт 6700,000 доллар алдах хүртэл хоёр жил үргэлжилсэн. Би хэд хэдэн хакеруудтай холбоо барьсан боловч тэд бүгд миний цаг, мөнгийг дэмий үрсэн. Би аль хэдийн сэтгэлээр унасан байсан тул бууж өгч, амьдралаа дуусгах гэж байгаад сүүлчийн бөгөөд эцсийн хакертай холбоо барина. Сэргээх шидтэн MAYE MUSK CYBER SECURITY SERVICES хэлбэрээр олдсон сахиусан тэнгэр. Миний бүх мөнгийг хэдхэн минутын дотор олж авсан гэдэгт би итгэж чадахгүй байв. Би Recovery Wizard Maye Musk хакерын кибер үйлчилгээнд 100% итгэж, 5 одтой үнэлгээ өгдөг. Та ч гэсэн аврагдах боломжтой. Имэйл: Recoverywizardmayemusk@cyberservices.com Вэбсайт: https://recoverywizardmaye.wixsite.com/my-site-1
2023-11-15
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-10