ОБЕГ-ын даргын зөвлөл хуралдлаа
2016-11-10

Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 07 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.

 

 

Тус хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тодотгол хийх, гал түймрээс хамгаалах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, угсрах, ашиглах, хадгалах, тээвэрлэх, засвар үйлчилгээ хийх журмын төслийг хэлэлцүүллээ.

 

Мөн гамшгаас хамгаалах болон гал түймэр унтраах хяналтын байцаагч нарын сургалт, түвшин тогтоох шалгалт хийсэн дүн, Ил уурхайн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах зааврыг батлуулах асуудлыг хэлэлцэж, Онцгой байдлын албаны музейн дүрмийн төсөл, Давтан сургалт, сэргээн заслын төвийн үйл ажиллагааг сайжруулах, эрчимжүүлэх талаархи саналыг ОБЕГ-ын даргын  зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Shuud.mn
Сонин хачин