Меган Трейнор найз залуутай болжээ
2016-11-10

 

Британийн дуучин Меган Трейнор найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр залуу жүжигчин Дарил Сабара гэгчтэй үерхэх болжээ. Хос энэ сарын эхээр албан ёсоор үерхэх болсон байна.

 

Тэд өчигдөр Нью Йорк хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Өдгөө 22 настай Меган инстаграм хуудастаа найз залуутайгаа үнсэлцэж буй зургаа нийтлээд “Үүрд”  гэж бичсэн байна.

 

Тэрбээр “All About The Bass” дуугаараа олны танил болсон бөгөөд энэхүү дуугаараа Грэммигийн шагнал хүртсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин