НМХГ-ын Сургалтын төв нээгдлээ
2016-11-10 13:39

Мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт шалгалт хийхийн зэрэгцээ иргэд аж ахуй нэгж иргэдэд зөвлөж, туслан, сэрэмжлүүлж, зөв дадалд сургах чиг үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэл, аюулгүй байдлыг хангах, хууль сахин мөрдөлтийг сайжруулахад зөвлөн туслах зорилготой “Сургалтын төв”-өө байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

 

 

Сургалтын төвийн нээлтэнд МХЕГ-ын дарга Л.Цагаанхүү, Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар хүрэлцэн ирж сургалтын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ. 

 
Сургалтын төвийг байгуулснаар мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сургалт хөгжлийн орчин нөхцлийг бүрдүүлэх, удирдах ажилтан, улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, сургалтын тасралтгүй үйл ажиллагааг хангах давхар ач холбогдолтой юм. 

 

Shuud.mn
Сонин хачин