Сангийн сайд 7.1 их наядыг захиран зарцуулна

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр барих барилга байгууламжид 257.6 тэрбум төгрөг зарцуулахаар баталлаа. Төсвийн хөрөнгөөр барих шилжүүлэх концесийн гэрээний эргэн төлөлтийн дүнг 71.6 тэрбум төгрөгөөр тооцов. Хөгжлийн банкны эх үүсвэрээр 172.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх ажээ. Мөн 2017 онд Төсвийн Ерөнхийлөн захирагч нарын зарцуулах төсвийг баталлаа. Та бүх доорх хүснэгтээс ирэх онд Төсвийн Ерөнхийлөн захирагч нарын захиран зарцуулах төсвийн дүнг харна уу.
Төсвийн Ерөнхийлөн захирагч нар |
Захиран зарцуулах төсөв /төгрөгөөр |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар |
4.4 тэрбум |
УИХ-ын дарга |
27.5 тэрбум |
Монгол Улсын Ерөнхий сайд |
163 тэрбум |
Монгол Улсын Шадар сайд |
122.8 тэрбум |
ЗХЭГ-ын дарга |
20.5 тэрбум |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд |
70.6 тэрбум |
Гадаад харилцааны сайд |
59.6 тэрбум |
Сангийн сайд |
7.1 их наяд |
Хууль зүй, дотоод хэргийн сайд |
437.1 тэрбум |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд |
185.8 тэрбум |
Батлан хамгаалахын сайд |
206.8 тэрбум |
Барилга, хот байгуулалтын яам |
56.9 тэрбум |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд |
1.3 их наяд |
Зам, тээврийн хөгжлийн сайд |
315, 5 тэрбум |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд |
20.2 тэрбум |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд |
1.7 их наяд |
Эрчим хүчний сайд |
111.4 тэрбум |
Эрүүл мэндийн сайд |
654.4 тэрбум |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ