Оффшорын асуудлыг хэлэлцэж байна
2016-11-10

 

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2017 оны Монгол Улсын төсвийн хуулийг баталсан. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Уг төсөлд төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтэд анхаарах талаар тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт тавьж,үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

 

Дараагаар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Дээрх хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

 

“Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурч байна. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд оффшор бүс буюу гадаад улсад данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.

 

Тиймээс Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ, эсхүл нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үед гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

 

Хуулийн төслийг боловсруулахдаа хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эдгээр албан тушаалтныг гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай зохицуулалтыг шинээр тусгалаа. Түүнчлэн уг хориглосон зохицуулалттай холбогдуулан нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд болон албан тушаалтан урьдчилан мэдүүлэх үүрэгтэй байх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой тусгасан болно.

 

Түүнчлэн нийтийн албан тушаалтаны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан хэмээлээ.

 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авч байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эсэргүүцсэн оффшортой гэсэн үг. Хулгайлсан нуусан доллараа Монгол улсдаа эргэлдүүлэх хэрэгтэй урвагчидаа. Монгол улсын баялгийг гадагш гаргаж нуусан урвагчидыг зарлаачээ
2016-11-10
Офшор Гээд л Тэнэг монголчууд:
Тэнэг мал Монголчууд Доллар орж ирдэг офшор бусийг хаагаад Бур дампуурах юм байнаааа . Гадаадын хоронго Гээд гуйлгачин БАЙГАА мортлоо оруулдаг Офшор Бусийг Мангас Гээд БАЙГАА юмаада.. Ухэр Монголоос гэж
2016-11-10
Бат:
Оффшорын талаар одоо Батзанданг бат зогсохыг нь харья?????
2016-11-10