Хан-Уул дүүргийг хэн удирдах вэ

Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр 11.40 цагт болно. Анхдугаар хуралдаанаар ИТХ-ын даргыг сонгож, дүүргийн Засаг даргыг томилно.
Мөн дараах асуудлыг хэлэлцэх юм байна.
1. Дүүргийн Сонгуулийн хорооны даргын мэдээлэл
2. Дүүргийн ИТХ-д Төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
3. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай Намын бүлэг байгуулсан тухай мэдээлэл
4. Тооллогын комисс байгуулах тухай
5. Дүүргийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх, Хурлын даргыг сонгох тухай
6. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэх, сонгох тухай
7. Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэх юм.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийт 35 мандаттай. ИТХ-ыг МАН-ын 18, АН-ын 15, бие даагч хоёр төлөөлөгч бүрдүүлж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ