Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хаана байна
2016-11-11

Хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдлийн нэг том хүчин зүйл нь хөдөлгөөний аюулгүй байдал. Өчигдөр энэ асуудлаар Замын цагдаагийн газар болон Албан журмын даатгагчдын холбооноос мэдээлэл хийсэн. Хүүхдүүд ато замын осолд орох эрсдэл буурахгүй байгаа сэрэмжлүүлгээс гадна  төр хуульд тусгагдсан заалтаа хэрэгжүүлэх шаардлагатай байгааг сануулав.

 

 

Дурдсан баримтаас үзэхэд, улсын хэмжээнд осол, зөрчлийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурч байгаа хэдий ч хүүхэд зам тээврийн осолд өртсөн тоо маш бага нэгжээр буурсан үзүүлэлттэй гарсан дүн мэдээ байна. Энэ бүхнээс харахад, хэдийгээр бид энэ асуудалд анхаарлаа хандуулаад эхэлсэн ч авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаа, үр дүн хангалтгүй байгаа харуулж байгаа юм. Статистик үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн ослын улмаас  2015 он 49 хүүхэд нас барсан бол, 2016 он 48 хүүхэд нас барсан. Эндээс нас баралтын тоо нэгхэн тоогоор багассан байгаа нь буураагүйтэй адил. Гэтэл бусад гэмт хэргүүд 50-80 хувиар багссан статистик гарч байдаг байна.

 

Дээрх хурал дээр мэдээлэгдсэн нэг анхаарал татсан зүйл бол Их хурлаар баталсан хуулиа төр тухайлбал Засгийн газар одоо болтол хэрэгжүүлэхгүй байгаа байдал.

 

2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл” байгуулахаар заасан ч өнөөдөр манайд ийм зөвлөл одоо болтол байхгүй. Олон улсын жишиг, олон талын судалгаан дээр суурилан холбогдох байгууллага, албаныхан энэхүү заалтыг хуульд тусгуулсан аж. Харамсалтай нь хуулийн энэ заалт өнөөдөр хэрэгжиж эхлээгүй байгаа юм байна.

 

Хамтран мэдээлэл хийсэн  Албан журмын даатгагчдын холбооноос Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж жолоочийн хариуцлагыг чангатгах талаас нь санал оруулж ажилласан. Одоо тус хуулийг бүрэн хэрэгжүүлэхийг байгууллагын төр засгаас хүсч байгаа талаараа мэдээллээ.

 

Албан журмын даатгагчдын холбоо нь 21 аймагт салбартай бөгөөд орон нутгийн хэмжээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг явуулдаг өргөн хүрээг хамарсан байгууллага . 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд жолоочийн хариуцлагын даатгалыг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй даатгалын компаниудын үйл ажиллагааг зохион байгуулах, жолоочийн даатгалын санг бүрдүүлэх, мэдээллийн санг хөтлөх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах зэрэг ажил үүрэг бүхий Төрийн бус байгууллага. Мөн зам тээврийн ослын хохирогчийн эрх ашгийг хамгаалах гол үүрэг чиглэлийг авч ажилладаг.  Ингэхдээ 4-8 сая төгрөг хүртэлх хохирлыг хууль, журмын дагуу барагдуулдаг аж. Гэхдээ тухайн хохирол учруулагч даатгуулаагүй тохиолдолд энэ байгууллага хохирлыг барагдуулж,тухайн зардлаа зөрчил гаргагчаас нэхэмжилж гаргуулж авдаг.

 

Дээрх хоёр байгууллагын мэдээллээр замын хөдөлгөөний осолд хүүхдүүд өртөх нь буурахгүй, эрсдлийн түвшин нь улам нэмэгдэж байгаа тул жолооч нар асран хамгаалагч нар халтиргаа гулгайй ихтэй үед хүүхдэдээ онгой анхаарал тавих хэрэгтэй байна. Энэ онын энэ хүртэл 49 хүүхэд хайнга жолоочийн “гайд” амь насаа алдан хорвоог орхиод байна.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин